Нууц мэдээллийн уурхай

Казакстанд Чингис хааны ГЕНИТЭЙ болохыг нь баталсан сертификат олгож эхэлжээ

Нийтэлсэн: 2018-01-29 00:56:59

Энэ улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрэмжит Их сургууль Чингис хааны удмынх буюу Чингисийн генитэй болохыг нь баталсан сертификатыг гадаад додоодын иргэдэд олгож эхэлжээ. Өөрийгөө домогт байлдан дагуулагчийн удам гэж үздэг хүмүүс ирж ДНК-ын шинжилгээ өгч байна. Шинжилгээгээр Чингис хааных гэдэг нь нэгэнт батлагдсан Y-хромосомтой гэж гарвал энэхүү сертификатыг олгож байгаа аж.  Чингис хааны генитэй гэдгээ улсынхаа хамгийн нэр хүндтэй сургуулийн эрдмийн зөвлөлөөр батлуулах нь тухайн хүнд нэр төрийн ихээхэн ач холбогдолтойд тооцогдож эхэлжээ. Шинжилгээ өгөгсөдийн дунд улстөрийн намын гишүүд болон төрийн албан хаагчид олноороо байгаа гэнэ. Мөн гадаадын иргэд ч цөөнгүй хандах болжээ. Хөрш Орос, Киргиз зэрэг улсаас гадна Хятадаас ирэгсэд шинжилгээ өгч сертификат авч байна. Бүр Тайваниас ч хандсан гэнэ. Генетикчдийн судалгаагаар Чингис хаан хамгийн олон удам үлдээсэн нь нэгэнт нотлогдсон агаад Их хааны Y-хромосом Азийн 16 сая гаруй эрэгтэйчүүдэд удамшин үлджээ. Казакстаны ерөнхийлөгчийн нэрэмжит энэ их сургуульд эхлүүлсэн энэ төсөл нь Чингис хаан нь казак үндэстэн байсан, Казакстан нь нүүдэлчдийн төрт улсын өлгий мөн гэх үзлийг батлах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа нэгэн арга хэмжээ аж. Манайд хунтайж П.Давааням мөн иймэрхүү сертификат өгдөг ч Казакстаны төслийн дэргэд дэндүү өчүүхэн юм.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 1
  1. mongol /202.70.33.242/ 2018-01-29 17:59:55

    bitgii muruudutsguu

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших