.jpg)
Тheuk.one -д мэдээлснээр 17 настай Шарлотте Гай нь 20 настай Жек Херст гэдэг залуутай удтал дотно харьцаатай байжээ.
Залуу нь бүсгүйн анхы хайр байсан гэсэн.
Гэсэн ч бүсгүй нэг удаа найз залуугаа араар нь тавьсан аж. Энэ тухайгаа найз бүсгүйдээ хэлэх гэж байгаад утасны дугаарыг нь андуурч харин найз залуу руугаа мессэж явуулсжээ. Уг мессэжэд өөр залуутай энгэр зөрүүлсэн тухайгаа дэлгэрэнгүй бичсэн байжээ. Шарлотта мессэжээ илгээсэн хойноо л дугаар андуурсан гэдгээ мэджээ. Гэсэн ч нэгэнт хожимдсон байсан аж. Найз залуугаа араар нь тавьж мөн энэ тухай өгүүлсэн мессэжээ андуурч өөр лүү нь илгээсэн нь сэтгэлзүйн маш хүнд цохилт болжээ.
.jpg)
Бүсгүй найз залуу руугаа “Намайг уучлаарай, хагацья” гэсэн ахин нэг мессэж явуулжээ. Хамгийн сүүлд нь “би чамд хайртай, гэхдээ чи одоо намайг үзэн ядаж байгаа” мессэж явуулаад утсаа унтраажээ. Бүх мэссэжийг хүлээн авсан найз залуу нь тэр дороо цагдаад ханджээ. Гар утасны байршил тогтоогчоор илрүүлж байгаа газрыг тогтоож очиход бүсгүй өөрийгөө дүүжилж амиа хорлосон байжээ. Мөрдлөгөөр дугаар андуурч мессэж явуулсанаа мэдсэний дараа архи болон хар тамхи хэтрүүлэн хэрэглэжээ. Ингээд мансуурлын байдалтай байхдаа амиа хорлосон болох нь тогтоогдсон байна.
NUUTS.mn
одоогийн монгол хүүхэн бол янзы чинь үзсэн юмдургүй хүрвэл сал гээл хаячихна даа