Нууц мэдээллийн уурхай

“Урсгал ус”-ын инженер гэрэлтүүлж Засаг даргын жолооч буудаж ХАНДГАЙ агнасан хэрэг ...

Нийтэлсэн: 2018-01-26 01:06:00

Өнгөрсөн оны 6-р сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт хандгай агнасан хэрэг гарсан. Бүр 6-р сар агнасан гэхээр санаад огт буухгүй байна. Гэхдээ хулгайн анчдын Ланд 105 маркийн машинаас  “Тоз-8”, “Вепрь” маркийн буунууд гарч ирсэн ан хийх зорилготой байсныг харуулсан. Хандгайг гэрэлтүүлж байгаад “Вепрь” буугаар бууджээ. Энэ хэргийг тухай үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын жолоочоор ажиллаж байснан Б.Баттулга болон. “Урсгал ус” компаний инжежер А.Алтанзул нар үйлдсэн. Инженер гэрэлтүүлж жолооч буудсанаар Монголын нэн ховор амьтан ийнхүү нэгээр цөөрсөн. Хэрэг гардаг өдрийн орой нь тэд  загасчилахаар Ерөө голд очсон ч  загас барих боломжгүй их бохирдсон байсан гэнэ. Ингээд Хүдэр сумын цаанахан уурхайн ойролцоо байдаг загас ихтэй нэг гол руу явахаар болж оройхон гарчээ. Өдөржин машинд явсан хүмүүс арын суудалд унтсан агаад гэнэт буун дуугаар сэрцгээжээ. Харахад инженер гэрэлтүүлж харин жолооч  галлаж явсан гэнэ. Эхний удаад ангийн түрүү бор халзан туулай унагаж машиныхаа ачааны хэсэгт тавьжээ.  Арын хүмүүс ахин зүүрмэглэсэн ч дахиад буудах чимээ гарчээ. Харахад бас л жолооч буудаж инженер гэрэлтүүлж байсан гэнэ.  Буудагч нь гэрэлтүүлэгчээ  “наад гэрлээ олигтойхон бариач” гэж загнаж байжээ. Ингээд гэрэлд орж ирсэн нүд рүү буудаж гарчээ.  Буудуулсан амьтны чиглэлд машинтайгаа дөхөж яваад намагт суусан байна.  Буудагч гэрэлтүүлэгч хоёр агнасан амьтнаа үзэхээр машинаасаа бууж явжээ. Гэтэл гэрэлд орж ирсэн амьтан нь хандгай байжээ. Хандгайн анчидыг машинаа шавраас гаргах гэж ноцолдож  байх зуур азаар Хүдэр сумын хэсгийн төлөөлөгч машинтай иржээ. Үзлэгээр машинаас нь буунууд гарч нэн ховор амьтан болох хандгай агнасан нь илэрч баригдсан. 

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших