Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх Н.Цэрэнбатыг цахимаар ЗАГНАСАН шигээ Ц.Нямдоржийг загнаад “Лексус”-ийг нь заруулж чадах уу ...

Нийтэлсэн: 2018-01-26 00:38:32

 
Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатыг зуух тараах гэлээ хэмээн цахимаар зад загнан зарлаж шуугиан тарьсан. Болсон явдал Ерөнхий сайдын шудрага зоригтойг харуулахаас илүүтэйгээр Засгийн газарт танхимын зарчим алдагдсаныг баталсан. Ерөнхий сайд нь сайдтайгаа танхим дээрээ ойлгоцдоггүй эсвэл ерөөсөө Засгийн хуралдаан дээрээ тааралдадгүй, бие биенийхээ барааг хардаггүй юм байна. Ингээд л цахимаар үүрэг даалгавар өгдөг аж.  Харин одоо ард түмний татварыг нэмчихээд нэмсэн мөнгөөр нь 300 гаруй сая төгрөгийн тансаг “Лексус-570” хөлөглөсөн ХЗ-н сайд Ц.Нямдоржийн шуугиан дэгдлээ. Болсон явдал нь олон нийтийн  дургүйцлийг машид төрүүлж дарга нарын ичих нүүргүй тансаглалын дээд зэргийн жишээ болгон яригдаж байна. Татвар нэмсэн засаг хамгийн түрүүнд тансаглалаасаа татгалзах учиртай  байсан ч тэгсэнгүй. Ардын Засгийн газар нь ард түмнээ хуурлаа. Харин ХЗ-ын сайдын хувьд энэ нь анх удаагийх биш. Засгийн газар байгуулагдахад огцруулахад гарын үсэг зурсан гишүүд сайд болохгүй гэсэн ч өөрөө ХЗЯ-ыг авсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг төсөв хэтрүүлсэн, тансагласан гэж огцруулсан атал  өөрөө сайд болоод хамгийн үнэтэй “Лесус 570”-д тухаллаа. Эрдэнэтийн 49 хувь дээр зүтгэсээр байгаад  бас л өрийнхөөрөө шийдвэр гаргуулаад одоо Монголын Засгийн газар Лондонгийн Арбитрын шүүхэд дуудагдаж байна. Шудрага үнэний туйл гэдэг имижтэй энэ сайд дөрвөн ч удаа засагт орж сайд хийлээ. Хүү нь төрийн өндөр албан тушаалд зүгээр ч сууж чадахгүй шахааны хэрэгт холбогдсон. Өөрөө гурван тэрбумын байранд “түрээсээр” амьдарч “300-хан” саяын  үнэтэй машин унаж байна. Сайд болох бүрдээ намын дотоод мөргөлдөөн тэмцлийг овжиноор бас мэдрэмжтэйгээр ашиглаж намын дарга болох нь тодорхой  болсон хүнийг ямагт бараадан налж явсаар намын болон засгийн 2-р хүний байр сууринаас огт буудаггүй.  Энэ засгийн газрыг байгуулагдахад хүртэл У.Хүрэлсүхийн тулах нэгэн багана гэсэн тодотголтойгоор алга ташуулан орж байсан. Харин одоо Ерөнхий сайд ХЗ-н сайдаа цахимаар загнаад тансаг машиныг нь нээлттэй дуудлага худалдаагаар заруулаад мөнгийг нь төсөвд  оруулж чадах уу ... Тэгвэл У.Хүрэлсүхийг жинхэнэ зоригтой эр гэдэгт итгэе. Харин Ц.Нямдоржийг нэг удаа тансагласан ч алдаагаа ойлгодог шудрага сайд гэж магтая ...
 
 
НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. м /112.72.6.198/ 2018-01-26 19:35:38

    зэс нь цухуйж байгаа нь тэр дээ.юу ч өөрлөгдөхгүй дэ.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших