.jpg)
Э.Т нь Хаан банкны Хан-Уул салбарын харъяа “Номин юнайтед” тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа АТМ машин цэнэглэх ёстой байсан мөнгөнөөс 2016 оны 02-р сард бөөнөөр нь 13 сая төгрөг, дараа нь дөрвөн удаагийн үйлдлээр нийтдээ дөрвөн сая төгрөг завшиж банкинд 17 сая төгрөгийн хохирол учруулжээ. Нэг дор 13 сая төгрөг аваад дараа нь жилийн турш ахин дөрвөн сая төгрөг авчихаад байхад банкныхан мэдээгүй л сууж байжээ. АТМ цэнэглэх нь нэлээд нарийн ажиллагаа байдаг гэнэ. Цэнэглэлтийг тооцоны төвийн ахлах теллерүүд хийдэг аж. Цэнэглэгч байгаа хүн нь цэнэглэлтийн мөнгөнөөс аваад АТМ-ыг дутуу мөнгөөр цэнэглэж болдог гэнэ. Мөн мөнгөн дүнг дутуу ч цэнэглэж илүү ч цэнэглэж болдог сонин программтай аж. Өнөөдрийн АТМ цэнэглэлтийн мөнгөнөөс дутааснаа маргааш нь нөхөж хийн цэнэглэхэд бараг мэдэгдэдгүй гэнэ. Зөвхөн АТМ-ны баримт, Логын тайланд мөнгөн дүн нь зөрүүтэй гардаг ч үүнийг нь аргалж болдог аж. Экс ахлах теллер эхлээд 13 сая төгрөг бөөнөөр нь аваад мэдэгдээгүй тул зориг орсон бололтой. Тухайн өдөр касснаас АТМ цэнэглэнэ гэж дээрхи мөнгийг авсан ч цэнэглэлт хийлгүй өөртөө авчээ. Харин кассын тайландаа 13 саяар АТМ цэнэглэсэн гэж оруулжээ. Ахлах теллер орон сууцны зээлтэй, дээр нь бусдад өртэй байсан тул авсан мөнгөөрөө өрөөд дараад дуусгажээ. Дараа нь ахин дөрвөн удаагийн үйлдлээр дөрвөн сая төгрөгийг л бас АТМ цэнэглэнэ гэж аваад урьдын адил завшсан байна. Тэрээр банкандаа теллерээс эхлээд ахлах теллер хүртэл олон жил ажилласан нэр хүндтэй нэгэн байсан аж. Энэ явдлын дараа л банкны удирдлага АТМ цэнэглэлтийн тал дээр анхаарал хяналтаа сайжруулж байгаа гэнэ.
НУУЦ.мн
Ene bankniihan darga cereggui bugd hulgaichuud umuu
zov zov usreed 2 jilsuugaad garna ts***in goridoj suusanas deer