Нууц мэдээллийн уурхай

“ОРИЛООН” АЙМШГИЙН КИНО ЁСТОЙ ОРИЛУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2018-01-22 04:50:19

Монголын кино урлагт шинэ хуудас нээсэн нэгэн уран бүтээл өнгөрөгч долоо хоногт мэндэллээ. Аймшгийн төрөл жанрт хамаарах “Орилоон” хэмээх кино үзэгчдийг ёстой л айлгаж, ичээж, зарим нэг зүрх муутай нь дотоожиндоо дусаасан  гээд бод. Ерөнхийдөө өмнө бүтээсэн монголын аймшгийн кинонуудаас өнгө хийц, шийдэл, жүжигчдийн ур чадвар, зохиолын хувьд хол илүү болжээ. Энгийн үгээр тайлбарлавал гадаадын жуулчид, барууныханд, юм мэддэг хэн нэгэнд “Монголын аймшгийн киног үзэх үү?” гээд “Орилоон” УСК үзүүлэхэд нүүр улайхгүй дэлгэцийн бүтээл болж чадсан байна лээ. Энэхүү кино нь гурван үзэгдлээс бүрдэх бөгөөд  дуу дүрс, зохиол санааны хувьд бүрэн утгаараа аймшгийн киноны өнгө төрхийг илтгэж чаджээ. Манай уран бүтээлчид аймшгийн төрөл жанраар өмнө нь кино хийж байсан боловч төгсгөлдөө аймшиг бус гэмт хэргийн, эсвэл детектив кино болон хувирдаг байв. Харин үзэгчдийг эхнээсээ авахуулаад дуустлаа орилуулж буй “Орилоон” кино аймшгийн киноны жанжин шугамаа алдаагүй явснаараа  монгол киноны салбарт аймшгийн төрөл жанрыг суулгаж чадсан нь маш том дэвшил боллоо. Нэгдүгээр үзэгдэл болох “Цэнхэр халим” хэмээх хэсэг нь  өсвөр насны хүүхдүүдийн гэнэн томоогүй зан эцэстээ юунд хүргэж болдгийг аймшгийн өнгө төрхөөр гаргаж өгсөн нь өсвөр насныхны тархийг цохиод авах шиг болсон. Сүүлийн үед цахим тоглоомд донтсон өсвөр насныхан амьдралдаа байж болшгүй алдаа гаргадгийг тодорхой үзүүлж чадлаа. Үүнээсээ улбаалан цахим ертөнц хэрхэн бидний амь амьдралыг устгаж болдгийг хоёрдугаар үзэгдэл болох “Цогцос чангаагч” хэсгээс үзэж болно. Манай нийгэмд олшроод буй гаж донтнууд сошиал ертөнцийн ард алхам тутмыг чинь хараад сууж байдаг гэдгийг маш ойлгомжтойгоор өгүүлжээ.  Харин гурав дахь хэсэг болох “Өнчин мод” үзэгдэлд өнөөгийн нийгэмд бидний бие биедээ өс хонзон санаж амьдардаг, энэхүү өс хонзон эцэс сүүлдээ яаж эмгэнэлтэйгээр төгсч болохыг харуулжээ. Бие биеэ уучилж амьдрахгүй бол үйлийн үр, өшөө хорсол үхсэн ч гэсэн гинжин урвал мэт тасралтгүй үргэлжилдэг болохыг та энэ хэсгээс төвөггүй ойлгох болно. Ийнхүү үзэгчдийг байлдан дагуулж, орилуулж буй “Орилоон” кино бүх кино театруудаар үзэгчдэд хүрч эхэллээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших