.jpg)
Өнгөрсөн оны 10-р сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих ангиас хүн амины хэргээр 20 жилийн ял авсан ялтан оргосон ноцтой хэрэг гарсан. Тэрээр яг алдарт “Шоушэнкаас оргосон” нь кинонд гардаг шиг бохирын хоолойгоор дамжин оргосон гэнэ. Мөн энэ кинонд гардаг олон үйл явдал ч давтагдсан нь бүр ч гайхалтай. Тухайн өдөр ялтан Ж, Э нараар дулааны траншейний гагнуурын ажил хийлгэжээ. Уг ажлыг Ж голлон хийж Э нь тусалж байгаад 16 цагийн үед туслахаа хянагчдаа шийлжүүлэн өгчээ. Хянагч ялтанг аваад дундын бүсээс гаргаж гадагш буюу аж ахуйн хашаанд траншейны хоолойд зэврэлтээс хамгаалах тос түрхүүлэхээр авч явжээ. Дундын бүсээс гаргахдаа зөвшөөрөл авах ёстой ч хянагч ажлаа хурдан дуусгахын тулд яарсан нь алдаа болсон гэнэ. Траншейны хоолойг лакдуудсаны дараа дагуулаад буцжээ. Дагуулаад гэхийн учир нь ялтан нь ард явж байсан гэнэ. Гэтэл уурын зууханд ирээд ажилчидтай нь уулзаж байх хооронд Э нь лаактай сав, өнхрүүш зэргээ аж ахуйн хашааны грашийн буланд орхичихоод алга болчихсон байжээ. Эрж хайсан боловч олоогүй тул арга буюу ерөнхий жижүүрт мэдэгдэж хамгаалалтыхантай хамт аж ахуйн хашаа, ногоон зоорь, гахайн байр төмрийн хог зэргээр хайсан ч олсонгүй. Эцэст нь камерийн бичлэг үзэхэд аж ахуйн хашаанаас гараад баруун тийшээ алхаж яваа нь харагджээ. Ингээд түгшүүр зарлаж анги түргэн авчээ. 18 цагийн үед оргосон ялтанг хоёрхон цагийн дараа барьсан. Туулын гүүрнээс “Асем” хотхон явах замд байдаг вагоны нүхэн гүүрний дэргэд отолт хийн тамхи татаж байсан хоёр хянагч дээр ялтан өөрөө хүрээд иржээ. Ялтан хутгатай байсан агаад илүү хөдөлгөөн хийвэл амиа хорлоно гэж айлгасан гэнэ. Мөн эхнэртэйгээ уулзуулахыг шаардахад шаардлагыг нь биелүүлнэ хэмээн аргалж байгаад дарж унаган хутгыг нь авч баривчилсан гэжээ. Арматурын төмрөөр иш хийсэн хутга байсан гэнэ. Харин оргосон ялтан баривчлах үед тэмцэл тулаан болсоныг үгүйсгэсэн. Тэрээр 80 кг жинтэй агаад хянагч нар нь 50-60 кг жинтэй жижигхэн залуус байсан, харин тамхины гал хараад өөрөө очиж баригдсан гэж мэдүүлсэн. Ер нь тэрээр нэлээд амархан оргосон аж. Хянагч өөрийг нь үлдээгээд уурын зуух руу орох үед “Шоушенкээс оргосон” нь кинонд гардаг шиг бохирын хоолойгоор дамжин оргожээ.
.jpg)
Оргоод зургаан км алхахад араас нь хэн ч нэхэж ирээгүй гэнэ. Мөн зугтсан зүгт нь эрлийн ажиллагаа ч явагдаагүй аж. Ийнхүү хоёр цаг орчим тэнээд тамхи татан зогсож байгаа эрлийхнийг харж өөрөө очиж баригджээ. Гадаад хэлтэй, дээд боловсролтой, Австрали, Солонгос зэрэг оронд ажиллаж амьдарч байсны хажуугаар хорихын тухай ном бичиж байгаа түүнд хар ажил хийх сонирхол байсангүй. Хориход нь сэтгэл зүйн эмч нарын гээд тохижуулсан өрөө байдаг аж. Тэр өрөөнд нь хэн ч ордоггүй, оруулдаг ч үгүй гэнэ. Ингээд гадаад хэлтэйн хувьд тэр өрөөг ашиглан хоригдол нарт англи, солонгос хэл заахаар шийдэж хорихын удирдлагад хандах гэсэн боловч хэн ч сонсохгүй байсанд бухимджээ. Ингээд л өөрийнхөө дуу хоолойг дарга нарт хүргэх гэж оргожээ. “Шоушенкаас оргосон” нь кинонд ч гол баатар нь шоронгийн болон мужийн удирдлагын анхаарлыг татах гэж янз бүрийн арга хэрэглэж буй тухай гардаг. Ялтан оргосон нь хорих ангид бөөн шуугиан дэгдээсэн. Мөн ялтанг авч гараад алдсан хянагчийн бие давхар муудаж сандаргажээ. Оргосон нь нэгэнт тодорхой болж түгшүүр зарлахад түүний даралт гэнэт ихсэж 220-д хүрч харвах шахсанд сувилагчаараа тариа хийлгүүлж гайгүй болжээ. Хянагчийн даралт ихсэх нь аргагүй бөгөөд зөвшөөрөлгүй авч явсан учир хуйвалдаж оргуулсан гэх хэрэгт шууд сэжиглэгджээ.
НУУЦ.мн