Нууц мэдээллийн уурхай

Булганчууд 80 жилийн ойгоо урагшилсан бус УХАРСАН “амжилтаараа” угтах уу ...

Нийтэлсэн: 2018-01-22 01:21:11

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1-р сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтайгаар байгуулсан. Энэ жил аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болж байна. Аймгууд ойгоо нүсэр баяр, том наадмаартэмдэглэдэг цаг өнгөрч ажил үйлс, амжилт бүтээл  бүтээн босголтоор ойгоо угтаж байна. Харин Булган аймгийн одоогийг удирдлагад ойгоо гял цал болсон баяр наадмаар л тэмдэглэж иргэдээ хуурахаас өөр арга үлдсэнгүй. Учир нь хийсэн бүтээсэн, хүрсэн дэвшсэн гэх ямар ч амжилт алга.  2017-ны аймгуудын өрсөлдөх чадварын индекс гарахад Булган аймаг 18-д жагсаж сүүл мушгилаа.

Үүний дээр өрсөлдөх чадварын гол үзүүлэлт болох  эдийн засаг, дэд бүтэц, бизнесийн үр ашиг болон засаглалаараа  бүгд уналттай гарчээ. Энэ янзаараа ирэх жилд баян ходоодоор шалгарахад нэг гайхаад байх хэрэггүй болсон. Гэтэл газарзүйн хувьд маш тохиромжтой байрлалтай, төсөв сайтай, мал аж ахуй, газар тариалан  эрхлэх болон уул уурхай хөгжүүлэх бүрэн боломжтойн дээр байгаль цаг уурын таатай нөхцөлд оршдог энэ аймгийн уруудаад байгаа шалтгааныг булганчууд удирдлагадаа байгаа гэж үзэж байна. Өмнөх удирдлагуудын төлөө өнөөгийн удирдлага хариуцлаг хүлээхгүй гэх биз. Гэсэн ч сонгогдоод хоёрдахь жилдээ болж байгаа Засаг дарга Б.Батзориг нараас ажлын үр дүн гарсангүй. 

Үүний нэгхэн жишээ нь өнгөрсөн жилд ЗДТГ-ын хэлтэс, харьяа агентлагуудын ажлын үр гэрээний биелэлт нийтээрээ шахуу 70 хувийн хэрэгжилттэй гарсан явдал юм. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт гэдэг нь хэнд ч тодорхой. ЗДТГ-ныхан энэхүү жагсаалтаас жийрхэж тайлбар мэдээлэл өгөхөөс элдвээр зайлсхийж эхэлжээ. Одоогий удирдлага аймгийг төсвийн хөрөнгийг хувиарлах, зарцуулах хэмжээнд л удирдаж байна. Хөгжлийн бодлогийг зөв тодорхойлох, зам зам дээрээ гарах, давуу талаа үр ашигтайгаар ашиглах, төрийн бодлоготой иргэдийн идэвхи санаачилгыг нягт хослуулах гол ажлууд хаягджээ. Засаг дарга Б.Батзоригийн мөрийн хөтөлбөрд энэ талаар олон үг өгүүлбэр байдаг байж болох ч бодит байдалд хийгдсэн зүйл алга. Аялал жуулчлалын том төв болж байгаа Хөвсгөл аймгийг хангах худалдаа, хангамжийн гол төв болох бүрэн боломж байсаар байтал өөрсдөө Эрдэнэтийн дагуул хотын хэмжээндээ л эргэлдсээр байна.  Булганы гол худалдан авалт энэ хотоос хийгдэж ийшээ цутгасаар байгаа мөнгөн урсгалыг зогсоох талаар аймгийн удирдлага юу ч хийсэнгүй. Эрдэнэт Эрээн шиг хөгжиж Булган Замын –Үүд шиг навсайсан байдал одоогийн удирдлагын ажиллах хугацаанд л лав арилахгүй нь. Засаг дарга Б.Батзориг болог түүний баг  анхнаасаа аймгийг удирдах чадваргүй байсан.  Хэрвээ аймгийн хөгжлийн гол асуудлаас илүүтэйгээр аймгаасаа сонгогдсон гишүүний хэрэгжүүлж байгаа төсөлд анхаардаг бол энэ багаас их зүйл хүлээгээд хэрэггүй юм. Өрсөлдөх чадварын индексээрээ 18-д бичигдсэн булганчууд ирэх жилд 21-д орж шившиг болохоосоо өмнө илүү чадварлаг удирдлагийг гаргаж ирэх цаг  нь болжээ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших