18 настайдаа секс үйлчилгээний салбарт хөл тавьсан Фелицитас Широу нь 45 нас хүртлээ Берлиний хамгийн алдартай бас өндөр үнэтэй бие үнэлэгчийн нэг байсан. Энэ салбарт олсон нэрхүндэдээ дулдуйдан тэрээр улстөрд хүчээ үзэхээр шийдэж жилийн өмнөхөн сурсан дадсан ажлаа орхисон. Эхлээд кафе нээж тэр нь сонгуулийх нь штаб болсон. Фелицитас Широу хамгийн түрүүнд эмэгтэйчүдийн эрхийн асуудлыг барин авч сонгуулийн сурталчилгааныхаа гол уриа болгожээ.
Үүний хамт секс үйлчилгээний салбараа ч орхигдуулаагүй. Тэрээр биеэ үнэлэгчдийн ажлыг бие даасан мэргэжил хэмээн хүлээн зөвшөөрүүлэх, улмаар нийгмийн халамж даатгалд хамрагдуулах талаар амлалт өгч хэд хэдэн сонгуульд дараалан өрсөлдсөн ч нэг удаа ялсангүй. Улстөрийн нам, хөдөлгөөний шугмаар дэвших гэсэн ч мөн л бүтэлгүйджээ.
.jpg)
Ийнхүү улстөрд өмнөх салбар шигээ амжилт гаргаж чадалгүйгээс эргээд уруудах шатандаа орсон гэнэ. Нэлээд хөрөнгө хүчээр тохижуулж түрээсэлсэн кафенийхаа багахан орлогийг олон удаагийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулан тул сүүлдээ санхүүгийн байдал нь эрс мууджээ. Эцэстээ дампуурч кафенийхаа түрээсийг төлж чадахгүй болсон тул буцаан өгчээ. Өр шир нь ч нэмэгдсэн тул сүүлдээ орон байраа ч алдахдаа тулсан гэнэ. Арга барахдаа нийгмийн халамж тэтгэмж авахаар хөөцөлдсөн ч зохих баримт бичгүүд нь дутуугаас бүтээгүй тул нийгмийн халамжийхныг цахим хуудсаараа баахан муулсан гэдэг. Ийнхүү сүүлдээ хэнз ганц хүүгээ тэжээх орлогогүй болсон тул арга буюу 60 насандаа хуучин ажилдаа буцаж оржээ. Түүний аз болоход секс үйлчилгээнийхэн хуучны “одоо” талархалтайгаар хүлээн авч өдгөө Берлиний секс-үйлчилгээний сайтуудад Фелицитасын зураг ахин гарах болжээ.
Тэрээр ахмад “ажилтны” хувьд нэг цагийн 200 еврогоор бүх төрлийн секс үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.
NUUTS.mn