Дэлгүүр хамт хэсэхээс татгалзсан НӨХӨРДӨӨ гомдоод амиа хорложээ
Нийтэлсэн: 2018-01-20 02:35:37
ДейлиМэйл-д мэдээлснээр Энэтхэгийн Лакхнау хотын Дипика Двиведи гэдэг 23 настай эмэгтэй хамт шоппинг хийхээс татгалзсан нөхөрдөө гомдоод амиа хорложээ. Нөхрийх нь мэдүүлснээр хэрэг гарахын урд өдөр эхнэр нь дэлгүүрээр хамт явахыг гуйжээ. Эхнэрийх нь дүү гэрлэх гэж байгаа тул хуримын бэлэг худалдаж авах хэрэгтэй байсан гэнэ.
Гэсэн ч төрийн албанд ажилладаг нөхөр нь ажил ихтэй хэмээн татгалзсанд эхнэр нь уурлаж унтлагын өрөөндөө орон дотроос түгжээд таг суужээ. Орой нь ч хаалгаа нээгээгүй нөхөр тэр чигээр нь орхиж өөрөө зочны өрөөндөө унтжээ. Өглөө нь хаалга нээхгүй байсанд хүчээр онгойлгож ороход дүүжилж амиа хорлосон байсан гэнэ.
NUUTS.mn