.jpg)
The Guardian-д хүн нэр төрийнхөө төлөө хэрхэн тэмцдэгийн нэгэн жишээг нийтэлжээ. 1970 онд 19 настай Стивен Симмонсыг шуудангийн хайрцгаас илгээмж хулгайлсан хэргээр баривчилжээ. Цагдаа нар хэргээ хүлээхгүй бол ял нэмүүлнэ хэмээн сүрдүүлсэн ч тэрээр нөхдийн хамтхийгээгүй хэргийг эрс няцаасан байна. Шүүх залууг найман сар хорих ялаар шийтгэсэн агаад гэм буруугүй гэдгээ нотлох тэмцэл суллагдсаны маргаашнаас л эхэлжээ. Хэдийгээр хулгайн хэргээр шийтгэгдсэн нь түүний амьдрал бизнесд нөлөөлөөгүй ч нэр төрөө цэвэрлэж авах нь зарчмын асуудал болсон гэнэ.
.jpg)
Суллагдсан даруйдаа хэргээ ахин хянуулахаар хуулийн бүх байгууллагад гомдол гаргаж эхэлжээ. Амжилттай бизнесмэн болсон тэрээр өмнө нь хулгай хэргээр ял шийтгүүлсэн гэдгээ эхнэр ирээдүйн охиноосоо нууж явжээ. Түүний зарга ийнхүү 40 гаруй жил үргэлжилж ямагт татгалзсан хариу авсаар иржээ. Олон өргөдөл гомдол нь шат шатанд дарагдаж байсан гэнэ. Гэтэл түүнд гайхалтай тохиолдлоор аз таарсан аж. Дөрвөн жилийн өмнө радиогоор хуулийн зөвлөлгөө өгдөг өмгөөлөгчийн шууд нэвтрүүлэгт холбогдож өөрийнхөө заргын тухай асуужээ. Харин өмгөөлөгч хулгайн гэх хэргийг илрүүлж баривчилсан цагдаагийн ажилтныг судалж үзэхийг зөвлөжээ. Үүнийх нь дагуу ажиллахад Стивен Симмонсын хэргийг мөрдсөн цагдаа нь 1980-иад оны үед шуудангаас 300 мянган фунтын илгээмж бараа хулгайлсан хэргээр долоон жилийн ял авч бүр түүний хоригдож байсан шоронд нас барсан болох нь тогтоогдсон байна. Рижуэл гэдэг түрүүч нь шуудангаас хулгай хийдэг цагдаа нарын бүлэглэлийн гол хүний нэг байжээ. Цагдаа нар олон жилийн турш шуудангийн илгээмжээс хулгай хийгээд хэргээ бусад хүмүүсд тохож хэлмэгдүүлж байсан аж. Стивен Симмонс ч тэрхүү хэлмэгсэдийн нэг нь байсан. Түүнд тохсон хулгайн хэргийг өөрийг нь илрүүлж баривчилсан гэх түрүүч үйлдсэн болох нь одоо л тогтоогджээ. Саяхан 1970 онд үйлдэгдсэн илгээмжийн хулгайн хэргийг дахин авч хэлэлцсэн шүүх хурал болж Стивен Симмонсыг цагаатгажээ.
.jpg)
-Өнөөдөр миний амьдрлын хамгийн аз жаргалтай өдөр. Би хэзээ ч гэмт хэрэг хийж байгаагүй бас гэмт хэрэгтэн биш. Одоо би хүний нүүр өөд бардам харж чадахаар боллоо-
Мөн шүүгч хуулийн байгуулагын нэрийн өмнөөс Стивен Симмонсоос уучлалт гуйжээ.
НУУЦ.мн
Tsag hugtsaa bugdiig haruulnaa gej ....huniig gutgehsedee.heregt tatsan tsagdaa ni nas barsn bn shdee bur tuunii horigdoj bsan uruund.uiliin uree gej.....