.jpg)
Англи эмэгтэй Антонигийн оруулсан
пост олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Эмэгтэйн аав ээж хоёр болох Федра Найжел Николь нар нь 16-тайдаа танилцаж улмаар гэрлэжээ.
Тэднийг ганцхан үхэл л салгасан агаад 2013 онд хайрт эхнэр нь хорт хавдраар өөд болжээ. Эхнэр нь нас барахаасаа өмнө нөхрөөсөө нэгэн зүйл гуйсан нь угаалгын өрөөн дэх цэцгийг услах тухай байжээ. Нөхөр нь эхнэрийнхээ сүүлчийн хүслийн нэгийг заавал биелүүлнэ хэмээн амласан байна.
Ийнхүү өмнө нь цэцэг тоодоггүй байсан Найжел цэцэгчин болж талийгаач эхнэрийнхээ хайртай цэцгийг өнжөөд л усалж иржээ. Услах өдрийг нь нэг удаа таслаагүй гэнэ. Цэцэг нь өнгөө алдалгүй сайхан хэвээрээ байсаар байжээ. Нэг гэм нь усалсаны дараа ваарнаас нь ус дусалдаг байсан гэнэ. Ганцаараа таван жил амьдарсан өвгөн хүнд хагалгаа хийлгэж асаргаа сувилгаанд байх шаардлагатай болсон тул асрамжийн газарт шилжих болжээ. Явахдаа гэрээсээ эхнэрийнхээ мөн өөрийн хайртай цэцгийг авч явах үедээ л хиймэл цэцэг болохыг нь мэджээ. Хиймэл цэцэг тул ус нь шингэлгүй доошоо дусалдаг байсан гэнэ. Охин нь мөн мэл гайхсан ч цэцэг тоодоггүй нөхрийгөө чадаж мөн цэцгэнд хайртай болгох гэсэн ээжийнхээ далд санааг сая л ойлгожээ.
.jpg)
-Ээж маань нас барахаасаа өмнө угаалгын өрөөний цэцгийг усалж байхыг ааваас хүссэн. Аав үүнийг нь сайн биелүүлж усалдаг байсан тул цэцэг хатаагүй. Өдгөө аав маань шинэ газар очих болсон тул хайртай цэцгээ авч явах гэтэл хиймэл болохыг нь сая л мэдлээ. Одоо тэнгэрт байгаа ээж маань биднийг шоолж инээж байгаа байх даа-
NUUTS.mn