.jpg)
Дорнодын тал ч үнэхээр эрдэнэсийн авдар шиг аж. Эндээс нефть гарч байна, дэвэрвгэр жирэвгэрүү ургаж байна. Мөн зах зээлийн үнэлгээгээр 65 сая төгрөгт хүрэх баавгайн савар замын хажууд зүгээр л хэвтэж байдаг гэнэ. Замын хажууд баавгайн савар байдаг бол сайн харж явбал алт ч олдож магадгүй юм. Өнгөрсөн жилд Дорнодын “Халх тулга” гэдэг газар тариалангийн том компаний захирал Х.Болорчулуун нь “Хавирга” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “22-66 ДОР” улсын дугаартай “Лексус-570” маркийн автомашины нөөц дугуйнд онц их хэмжээний буюу 65 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Ховор амьтны жагсаалт”-д багтах хүрэн баавгайн 28 ширхэг сарвууг нуун далдлан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гээд баригдсан. Захирал 2017 оны 1-р сарын сүүлээр Хавирга боомт орох гэж явахдаа замын хажуугаас машины дугуй олсон гэнэ. Гараашдаа авчираад зүсэж задлахад дотроос нь 28 ширхэг баавгайн савар гарч ирчээ. Хэрвээ үнэн мэдүүлсэн бол өнгөрсөн оны хамгийн азний нэг болох байж ... Гэнэт олдсон баялгийнхаа талаар хүмүүсээс асуухад Хятадад өндөр үнэ хүрдэг гэжээ. Захирлын хүү нь Г.Мягмарсүрэнтэй уулзаж үхрийн мах, загасыг 500 мянган төгрөгөөр урагшаа гаргуулахаар тохирч тал мөнгийг нь урьдчилгаанд өгчээ. Авчирсан шуудайг нь нээхэд гялгар ууттай бондгор зүйлүүд гарч ирсэн нь өнөөх замын хажуугаас олсон баавгайн савар байжээ. Урагшаа юм гаргадаг эр хориотой эд зүйл гэдгийг нь мэдсэн ч урьдчилгаа авсандаа бантан гаргаж өгөхөөр болжээ. Гэсэн ч маргааш нь захирлын хүү ярьж болилоо гэсэн тул шуудайтай баавгайн сарвуу, мах загасыг нь буцааж өгчээ. "Азаар" олдсон баавгайн саврыг чулуу болгоход захирлын гэрийн хүн бүрийн хүчин зүтгэл оржээ. Бүр гараашийн манаач нь зөөлцөж тусалжээ. Ингээд захирал гэр бүл болон хятад түнш Манжуурын Ялалтын хамт өөрөө хил гарахаар болсон гэнэ. Хавирга боомтод ирээд захирал авч яваа үхэр, хонины махны талаар гаалийн байцаагчид хэлэхэд улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрчээ. Ингээд бүх шалгалтыг давж хил нэвтрэх гарах хаалганы ойролцоо зогсож байхад нь хилийн цэргийн тагнуулын ажилтан ирээд үнэмлэхээ үзүүлж дахин шалгалт хийнэ гээд машинаа хойшоо талбай дээр тавихыг хэлжээ. Баригдах нь гэдгээ мэдэрсэн захирал самбаачлан харахад Монгол руу орох чиглэлийн хаалга онгорхой байж таарсанд аш хурдтайгаар гарч нутгийн гүн лүү зугтжээ. Зугталт маш хурдан болсон тул хилийнхэн зогсоож чадаагүй агаад хилчдийн зарим нь араас нь явган хөөжээ. Захирал нутгийн гүн лүү арав гаруй км давхиж хятад түншээ замын хажуугийн хоолон гэрт буулгаад цаашаа зугтжээ. Араас нь “УАЗ-469” машинтай хөөсөн хилчид замаараа хятад иргэнийг аваад шил даран нэхсэн байна. Ингээд Дорнодын талд захирлын “Лексус-570”, хилчдийн 69-той хурдаа үзсэн нь нь манай муухан адалт явдалт киноноос дутахгүй үйл явдал болжээ. Хэрвээ хилчидэд аз тохиогоогүй бол захирлын жийп тасраад алга болох байсан нь мэдээж. Хурдтай давхиж явсан жийпнийжолооч талын арын дугуйны шифилк гэнэт тасарч унан захирал арга буюу зогсжээ. Удалгүй араас нь нэхсэн хилчид ирж баривчилсан. Хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан нөөц дугуйг нь задлахад дотроос нь хүрэн баавгайн 28 ширхэг савар гарч иржээ. Захирал шалгалтаас зугтаж хөдөө гараад баавгайн савраасаа салах бодолтой байсан биз ... Гэхдээ хилчдийн шаардлагыг илт үл тоон зугтана гэдэг нь төрийг илт доромжилсон дорд үзсэн хэрэг юм. Гайхалтай нь энэ хэрэгт хохирогч гараагүй гэнэ. 2016-2017 онуудад хүрэн баавгайг агнах квотод оруулаагүй тул Монголын майга борын тоо толгой бүрэн байгаа гэж холбогдох албаныхан баталжээ. Тэгэхээр харь гаригийнхан дэлхийн хаа нэгтэйгээс баавгай агнаад нисдэг тавгаар ирж Монголын Дорнодын талын замын хажууд саврыг нь хаясныг хараа хурц захирал олж харсан гэх дүр зураг гарч байна. Хуулиар хориотой бараа хил нэвтрүүлэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураадаг. Энэ хэрэгт хурд хүчний гайхамшигаа үзүүлж чадаагүй “Лексус-570”-ыг хураагаагүй нь хачирхалтай. Харин Дорнодынхон жийпийг захирлых бус хятад түншийх нь гэж шуугисан. Манжуурын хятад баячууд Монголд машин худалдаж авч монгол дугаар аваад хоёр улсын хил орчимд чөлөөтэй унадаг гэнэ.
НУУЦ.мн
гэр бүлээрээ яасан шуналтай байлиаар айл вэ
Hamag saihn amitad duuslas. Shun***iin tulamnuud ur huuhedteige tamd unah bolno
hutsadag*** ve hujaagiin*** dolooch***
Hairan saihan huvchiin ezen baavgainuud mini
nuuts.mn chin hov bazaj hoolnii munguu oldog sait boljee niitleluudiig un***d baihad oilgomjgui yu niitleed bgn yaduu setgelgeetei hvnii tarhig ugaah gj oroldood yah ve uneheer niitleh zuil oldohgui bga bol ajil olj ugie haha
bi ch bas buzar
Тэнэг хүн хуурч бгаа юм шиг ярих юмаа!! Ард түмэн тэнэг биш шүү!!!