.jpg)
Энэ нь өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын шуугиулаад байгаад “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөдөлгөөний ойлголтоор айж хулчийж байлдааны талбарыг хаяж гарч ирсэн хэрэг юм. Дайны цагийн хуулиар шууд цэргийн шүүхэд татагдах хэрэг. Харин энгийн цагт удирдан зохион байгуулах үүргээ биелүүлэлгүй малын гоц халдварт өвчний голомтоос зугтаж гарч ирсэнтэй нь албаны хариуцлагийн хамт төрийн албан хаагчийн ёс зүйн ухамсарын асуудлыг ярих хэрэгтэй. Булган аймгийн ЗДТГ-ын албан мэдээнд дурдсанаар “Идэр есийн жавар тачигнасан 2018.01.09-12-ны өдрүүдэд Булган аймгийн Засаг дарга З.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг Баяннуур, Дашинчилэн, Рашаант сумдад “Нүүдлийн тамгын газар” ажиллууллаа” гэжээ. Тус ажлын ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд оролцсон 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй гарчээ. Машин унаа ч олон явсан аж. Засаг даргаар удирдуулсан баг малчдад цаг үеийн байдалтай танилцаж малын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан малын гоц халдварт болон халдварт өвчний голомт шинээр үүсэх, голомтын бүс хязгаар тэлж болзошгүй байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээтэй танилцсан хэмээн мөнөөх албан мэдээнд дурджээ. Ерөнхийдөө Засаг дарга идэр есийн хүйтнийг ажралгүй хөдөөгөөр яваад иржээ. Гэхдээ энэ бол албан мэдээ. Харин ачир дээрээ шал өөр зүйл болсон гэнэ. Засаг даргын нүсэр багийн олон машины нэг нь замдаа онхолджээ. Бас нэг нь машинтай шүргэлцэн осол гаргаж хоцорсон байна. Өдгөө шүлхий гараад Рашаант суманд ирэхэд төвөөс газар дээр нь ажиллаж удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг өгсөн ч Засаг дарга шантарч шөнө нь аймгийн төв рүү гараад давхижээ. Засаг дарга шүлхийн голомтоос бултсан мэдээ авсан улсын Онцгой комисс ахин хатуу үүрэг өгч буцаж очихыг шаардсан гэнэ. Ийм л хөгтэй олон дарга дагуулсан, олон машин хөлөглөсөн, их хэмжээний шатахуун үрсэн бүтэл нь хазайсан “Нүүдлийн тамгын газар” ажилласан болоод буцаж иржээ. Аймгаас хөдлөхдөө л мордохын хазгай гэгч болсон гэнэ. Залуу даргын шижигнэсэн яралзсан, шуурхай дайчин чанаргүй, бүтэлгүй хийморьгүй талдаа юм болжээ. Өвлийн хүйтэнд хөдөө орон нутагт долоо хоног тэсээд ажиллаж чадахгүй даргыг ямар засаг гэх вэ дээ... Хуучин цагийн дарга нар зуд турханы үеэр голомт дээр нь бүтэн сараар хувцсаа ч солих завгүй ажилладаг байсан. Гэтэл одооний залуухан турьхан дарга нар ажлын ачааллыг нь даахгүй амархан шантарч зугтаж байна. Өдгөө Булган аймгийн Рашаанд суманд шүлхий гараад байгаа бөгөөд удирдлага зохион байгуулалт алдагдаж мал эмнэлгийхэн нь өөрсдийн хүчээр Зүүн түрүүнд ариутгалын цэг ажиллуулсан төдий байгаа гэнэ.
NUUTS.mn
Таарч дээ зайлуул. Яаж нэг хоёр жил тэсдэг юм байгаан
Энэ мэдээллийг зориудаар унтраах гэж бичжээ Засаг дарга залуу чадвартай төлөвшсөн хн шүү Аймгийн Засаг дарга хорио цээрийн голомтод ажиллах ёсгүйээ Харин аймгийн мал эмнэлэг нь маш муу ажилдаг шүү эндээ л анхаар Иал эмнэлэг мэргэжлийн байгууллагаа ажиллуулах хэрэгтэй мэдэхгүй байж худал бичсэн байна.
Аймгийн Засаг дарга аймгийн онцгой комиссын дарга байдаг шиг санагдахын. Тэгхээр наад залуу чинь тэнд байж байх ёстой хүний нэг биздээ
Archaagui muu chavh ve er huni sur suld ni xaachiv ***