.jpg)
Метро-д мэдээлснээр Хятадын Хэнэнь мужийн Чжэнчжоу хотын Сяо Де гэдэг бүсгүй өнгөрсөн оны 12-р сарын 20-нд Хятадын он-лайн худалдааны “Алибаба” компаний харьяа “Taobao”-гийн нэгэн интернэт дэлгүүрээс 50 долларын хувцас худалдан авчээ. Гэсэн ч журманд заасан гурван хоногийн хугацаанд захиалсан бараа нь ирээгүй тул үйлчилгээ удаантайг нь шүүмжилсэн сэтгэгдэлийг компаний сайтад үлдээжээ. Харин интернэт дэлгүүрийг ажиллуулдаг Чжан гэгч үүнд нь маш их уурсаж айлгаж сүрдүүлсэн пост мэссэжээр бүсгүйн бөмбөгдөж гарчээ. Хамгийн сүүлд тэрээр бүсгүйд “чамайг юу ч үгүй болгоно” гэж заналхийлээд хэлсэндээ хүрэхээр 12-р сарын 27-нд замд гарчээ. Тэрээр галт тэргээр бүтэн өдөр буюу 850 км аялж бүсгүйн амьдардаг хотод очиж “Алибаба”-гийн түгээлтийн цэгийн дэргэд бүсгүйг барьж авч зодсон байна.
Чжан гэнэгүй зогсох бүсгүйг өшиглөж алгадаж нүүр луу нь цохижээ.
Ухрахад нь хөл рүү нь өшиглөж унагаад нэмж цохисон байна.
Хариугаа хатуу гэгч нь аваад зугтаан оджээ.
Бүсгүйн тархи хөдөлж гар нь хугарчээ. Энэ явдал камерт бичигдэж үлджээ. Шүүмжлэл даадаггүй дэлгүүрийн эзнийг энэ сарын 6-нд баривчилж 10 хоног баривчлах шийтгэлээр шийтгэжээ. Мөн “Taobao” уг борлуулагчийг ажлаас нь халжээ.
NUUTS.mn