10-хан саяын цалин авдаг Д.Баярсайханы оронд Н.Ганбямбын ХҮҮ Төрийн банкыг удирдана
.jpg)
Өнгөрсөн онд Төрийн банкны захирлуудын тоймгүй их цалингийн тухай шуугиан дэгдэх үеэс л ерөнхий захирал Д.Баярсайханы байр суурь ганхаж эхэлсэн. Тухайн үед энэ банк нь Банкны тухай хуулиар томилогдсон Н.Цэндсүрэн, МАН-ын шахаа буюу УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн захиалгаар очсон гэх Д.Баярсайхан гэсэн хоёр ерөнхий захиралтай, зөвхөн төв байрандаа 64 гүйцэтгэх захиралтай гэгдэн олны нүдийг орой дээр гаргаж байсан. Эдгээр захирлууд 10-18 сая төгрөгийн сарын цалин авдаг байжээ. Харин Д.Баярсайхан нь 10-хан сая төгрөгийн цалин авдаг гэсэн. Саяхан энэ банк олон сая төгрөгний цалин авдаг олон захирлуудаа цөөлж 40 болгосон хэмээн “сайн мэдээгээ” цацсан. Тэгвэл тун удахгүй бүр ч сайн мэдээ цацагдах нь. Эх сурвалжийн мэдээгээр Д.Баярсайханыг сольж оронд нь Хэнтий аймгийн Засаг даргаар чимээгүйхэн ажиллаж байгаа Н.Ганбаямбын хүү очих бололтой. Тэрээр 1989 онд төрсөн гэнэ.
