.jpg)
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгой компанийн талаар мэдэгдэл хийлээ.
-"Тэвчээрт хязгаар бий". Дэд сайд энэ үгээр мэдэгдлээ эхэлсэн нь түүний хэлснээр монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл гэв.
-Оюутолгойн гэрээ манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд тодорхой хувь нэмэр оруулахгүй байна. Тухйлбал гэрээгээр хүлээсэн шшргээ биелүүлэхгүй байгаа. Эхний ээлжинд зам барих ёстой байсан бол одоог хүртэл бариагүйгээр барахгүй Монголчуудын барьсан замаар чихэлдэж олон мянган тээвэрчдийг чирэгдүүлж байгааг мэднэ.
-Түүнчлэн цахилгаан станц барилгүйгээр жил бүр 140-150 сая ам долларын цахилгааныг импортоор хэрэглэсээр байна. Энэ хугацаанд алт болон бусад металлыг тооцохгүйгээр хилээр гаргасаар байна. Хангалттай ашиг олж байгаа ч хангалттай ажиллахгүй байна.
-Тус компанийн сайтад дурьдсанаар манай баялгаар 5-6 тэрбум долларын хөрөнгө босгосон. Гэтэл улс орны өрийн данс нэмэгдсээр, иргэдийн орлого нэмэгдэхгүй, хойч үедээ юу ч үлдээхгүй, авто замын түгжрэл утаа гэх мэт түмэн асуудал бидэнд байсаар байна. Ийм байхад Оюутолгойн мөнгө санхүүгийн удирдлагыг Канадаас салган Монгол Улсдаа оруулж ирж бүртгэлжүүлэн албан ёсоор хөрөнгө мөнгийг улсдаа авах шаардлагатай байна
-Намайг огцруулна гэдэг нь ҮҮХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын хувийн бодол" гэлээ.
НУУЦ.мн