.jpg)
УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, “Буян”-гийн Б.Жаргалсан нар Оюутолгой нь Монгол болон монголчуудад хүйтэн сэтгэлээр хандаж байгаа тухай бодитойгоор шүүмжилсэн. Ийм хэмжээний том ордыг дагаад бүхэл бүтэн хот байгуулагдах ёстой ч одоо болтол юу ч хийгдсэнгүй. Хот барьдаггүй юм гэхэд ажилчиддаа ч орон сууц бариагүй агаад бетонон шалтай зөөврийн сууц маягийн байранд хүндхэн сууцгааж байна. Мөн насанд хүрээгүй хүнийг ажиллуулсан гэх баримт гарч иржээ. Өнгөрсөн онд Оюутолгойн “Эрчим” кемпийн 6-28 тоот өрөөнд туслан гүйцэтгэгч компаний ажилчид маргалдаж нэг нь хүнд бэртсэн. Энэ хэрэгт “Моннис”, “Олл инженеринг сервис” компаний ажилчид холбогдсон. Тэд ажлын дараа Оюут кемпед очиж биллярьд тоглож пиво ууцгаажээ. Хүн бүр 0,5 литрийн шар айраг 2-3-ыг уусан гэнэ. Кемпдээ ирсэн хойно тэдний хооронд маргаан гарч “Олл инженеринг сервис”-ийн цахилгаанчин Ц.Н нь Б.Л-г бетонон шалан дээр түлхэн унагаж тархинд нь хүнд гэмтэл учруулжээ. Тэнд байсан гэрч нарын мэдүүлснээр хохирогч нь арагшаагаа эгцээрээ саван бетонон шалан дээр чанга дуугартал унасан гэнэ. Ингээд хүнд гэмтэл авч хотод ирж эмчлүүлжээ. Хэрэг дэгдэх үед хохирогч нь насанд хүрээгүй байсан гэнэ. Гэтэл тэрээр Оюутолгойн туслан гүйцэтгэх компанид ажиллаж насанд хүрэгчидтай хамт Оюут кэмпед нь шар айраг ууж явсан байжээ.
НУУЦ.мн