Нууц мэдээллийн уурхай

"Бидний үед УИХ-ын танхимд гишүүд нэг нэгнээ "хулгайч"-аар нь дуудаж байгаагүй"

Нийтэлсэн: 2018-01-11 02:34:13

 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн өчигдөр 'Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага' сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. лаа. Улсын Бага Хурал, Анхны Улсын Их Хурал буюу 1992-1996 оны парламентын гишүүдийг урьж оролцуулсан уг хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлсэн. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцүүлэгт оролцогчдыг нэгбүрчлэн танилцуулж, хэлэлцүүлгийн талаар тодруулга мэдээлэл хийв. Тэрбээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт, боловсронгуй болгох асуудлыг хэлсэн үгэндээ онцолсон юм. Хөтөлбөрийн дагуу Монгол Улсын дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж “Улсын Бага Хурлын хуралдааны анхны дэг, туршлага” сэдвээр хийсэн мэдээлэлдээ анх дэг батлагдсан түүх, процедурыг хөндөж ярилаа. Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлснээр оролцогчид Улсын Их Хурлын гишүүдийн сахилга хариуцлага, ирц, ёс зүй, төлөвшил, чадавхи, нэр хүнд, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, улс орны хөгжлийн тулгамдсан асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ахмад гишүүд одоогийн УИХ-ын гишүүдийн ёс үгүй үйлдлүүдийг жишээ татан шүүмжиллээ. 1992-1996 оны УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар "Бидний үед УИХ-ын танхимд гишүүд нэг нэгнээ "хулгайч"-аар нь дуудаж байгаагүй" гэв. Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Ж.Мөнхбат нар нэгнийгээ гудамжны хэрүүл хараалын үгээр дайран доромжилж төрийн хойморыг бузарласан. 1996-200 оны гшиүүн Т.Султан “УИХ-ын чуулганы хуралдааныг харахаар компаний захирлууд эсвэл дэлгүүрийн эздийн хурал шиг харагддаг” гэв. 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших