Нууц мэдээллийн уурхай

Сэлэнгийн Баатаржавд мөнгөө ӨГӨӨД алдсан Өмнөговийн бизнесмэнүүдийн явдал …

Нийтэлсэн: 2018-01-11 01:48:04

 

Өнгөрсөн онд манай “хүнд гаруудын” ахмад төлөөллөөс хоёр нь асуудалд холбогдсон. “Доён” хэмээх Болд туулын эрэгт буудсан бол Сэлэнгийн Баатаржав нь  Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг Баянхошуу гэх газар байх алтны уурхайд алт ухах зөвшөөрлийг холбогдох хүмүүсээс олж өгнө хэмээн Өмнөговийн Баттулга, Төрхүү нараас 80 сая төгрөг авчихжээ. Баттулга нутгийнхаа Цогзол гэх хүнээр дамжуулан Баатаржавтай танилцжээ. Дараа мөн л нутгийнхаа Наранцогтын хамт Баатаржавыг даган  Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд очсон гэнэ. Өмнөговийнхон алтанд хөрөнгө оруулах буюу алтны уурхайнаас овоолго шороо авч угаах төлөвлөгөөтэй байжээ. Энэ зэргийн бизнес хийх хөрөнгөтэй агаад Баттулга нь том дэлгүүртэй, Оюутолгойд бараа нийлүүлэгч бол Наранцогт нь Ханбогд суманд ШТС-тай гэнэ. Тэд  Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дахь алттай газар байгааг хэлэхэд  Сэлэнгийн эр тэр газарт чинь оруулж чадна, 100 сая төгрөг гарга гэжээ. Өмнөговийнхон  эхлээд 50 сая төгрөг бэлдээд 11-р хороололд Баатаржав болон эхнэртэй нь уулзаж  мөнгөө бэлнээр өгчээ.   Мөнгөө өгсөний дараа хамтдаа алт гарсан Сайхандулаан сумын нутаг очсон ч хамгаалалтын албаныханд хөөгдөөд буцжээ.  Аймгийн төвд ирээд Баатаржав нь ганцаарчилан Засаг дарга болон албаны чухал хүмүүстэй уулзсан гэнэ. Ердөө 15-хан минутын дараа буцаж ирээд бүх юм бүтсэн, албаныхан бидэнд морь нохой мэт зүтгэхээр болсон гэсэн баяртай мэдээ хэлжээ. Ажил нь бүтсэн тул хот руу буцжээ. Хотод ирсэний дараа дулаарахаар нөгөө газар луугаа очно, техник хэрэгсэл, ажилчдаа бэлд гээд Өмнөговийхнийг буцаажээ. Ханбогддоо ирээд байхад эхнэр нь утасдаж машин техникээ маргааш хөдөлгө, бүх юм бэлэн болсон, одоо үлдэгдэл 20 сая төгрөгөө банк хаахаас өмнө шилжүүл гэсний дагуу мөнгийг нь шилжүүлсэн байна. Ингээд экскаватор, трейлер, ажилчдаа түрүүлж явуулаад өөрсдөө араас нь сумлагч машинаа дагуулаад Дорноговийн Сайхандулаан сум руу дөхөж иртэл ажил бүтэхээ байлаа, техникээ буцааж татаад өөрсдөө хотод хүрээд ир гэжээ. Хотод ирэхэд нь нөгөө газар хойшлогдлоо, оронд нь Сэлэнгийн Баруунхараад алттай газар оруулна, техникээ бэлд гэжээ. Өмнөговийн мөнгөө өгсөн хоёр Гурвалжингийн гүүрнээс экскаватор, трейлер хөлслөхөөр бэлдээд хүлээж байтал гэнэт холбоо тасарчээ. Баатаржав төдийгүй нутгийн Наранцогт нь ч утсаа авахаа байсан гэнэ. Ийнхүү залилуулж байгаагаа ойлгож мөнгөө нэхэж эхэлжээ. Сэлэнгийн эрийн тухайд цагдаад хандаад дэмий, дээгүүрээ танил тал ихтэй, эвийг нь олоод мөнгөө салгаж ав хэмээн тал талаас нь зөвлөсөн тул цагдаад хандалгүй есөн сар хүлээсэн байна. Гэсэн ч ердөө 24 сая төгрөг л буцааж авч чаджээ. Мөнгөө нэхэхэд маш зуунги дарамталсан өнгөөр ярьдаг, хамт яваа хүмүүсийг нь айлгаж сүрдүүлж байжээ. Сүүлдээ алтны уурхайн хамгаалалтын албаныханд хахууль өгч шороо аван хууль бусаар алт угаах гэсэн хэмээн өөрсдийг нь эргүүлээд хүнд байдалд оруулсан тул өмнөговийнхон нэлээд айдастай явжээ. Харин Сэлэнгийн эр өмнөговьчууд өөрсдөө л эхэлж Дорноговийн Сайхандулаан сумын алттай газрын тухай мэдээлэл өгсөн гэжээ. “Тэр газрын хүмүүс таныг таньж байна, та хөөцөлдөөд өг” гэжээ. Бүр хэн ч танаас булааж чадахгүй тул гарсан алтыг та хадгал гэсэн гэнэ.  Өгсөн мөнгийг нь ажил хөөцөлдөх үйл ажиллагааны зардал гэж ойлгожээ. Өөрийг нь шийдвэр гаргах эрхгүй хүн гэдгийг мэдсээр байж л мөнгө өгөөд байсан аж. Мөн Дорноговийг Япон лугаа хөгжүүлнэ хэмээн аймгийн Засаг даргаар найман жил ажилласан П.Ганхуяг Сэлэнгийн Баатаржавтай уулзаж байсан гэж мэдүүлжээ. 
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 4
  1. хх /202.55.191.205/ 2018-01-19 18:10:54

    Сэлэнгийн Баатаржавт мөнгө өгч л байдаг ямар тэнэг***а вэ

  2. бт /202.9.44.66/ 2018-01-23 23:18:35

    Энэ Баатаржав гэгч балай өвгөн байж л байгаамуу

  3. zochin /182.160.0.155/ 2018-01-24 06:13:39

    odoog hurtel ene muu uvgunuus aidag hen gegch teneguud ve ugiin iim adgiin***ar gedgiig ni mongol dayar meddeg bhad hudlaa uursdiiguu atman ene ter gesen har piart itgedeg erguu tolgoitnuud baih yum daa.Bas neg eihter hasrmaanii hulgaich uuriiguu mundag atman gedeg piar hiilgeed odoog hurtel tur zahirgaanii bair haviar ergeldej amitan hund bi atman mongol ter chigeeree medne gedeg gesen terniig hen bsaniig buh hun medne odoo iim b***ai yumnuudaas hol baih heregtei ted nariig mongoliin yamar ch hun *** 2 andahgui erguunuudee

  4. иргэн /203.91.118.230/ 2018-01-24 18:35:09

    алдгийн байна

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших