.jpg)
Улаанбаатар төмөр замын зам төмрийн хамгийн том хулгай Дорнод аймагт л гардаг. 2006 онд ТӨХ-ийн дарга асан Д.Сугар Мардайн ордын 131 км төмөр замыг тушаал гаргаад зарчихсан. Энэ хэрэгт тухайн үед Баянтүмэн тасагт ажиллаж байсан албан тушаалтнууд холбогдсон. Тэгвэл энэ хэргээс 10 жилийн дараа буюу 2016 онд төмөр замын үндсэн хөрөнгөнд “Мөрөгцөг” нэрээр орсон 606 метр замаас125 метр зам, 31 метр суман шилжүүлгийг үлдээгээд 450 метр зам төмөр, нэг ком суман шилжүүлгийг хуулж аваад зарчихсан. Энэ мөн л хулгай байсан. Бүр зохион байгуулалттай хийгдсэн. Төмөр замыг гэгээн цагаан өдөр ажилчдаар нь туслуулан ачиж аваад явсан хүн нь Г.Бат-Эрдэнэ гэгч аж. Түүнд “тус дэм” болсон албан тушаалтнууд нь Баянтүмэн төмөр замын тасгийн экс дарга Л.Энхболд, ерөнхий инженер С.Төмөрхуяг, хяналтын байцаагч З.Отгонбаатар нар гэнэ. Тухайн үед сандарсан дарга аймгаасаа сонгогдсон Х.Болорчулуун гишүүн дээр хүртэл тусламж гуйн орж байсан гэдэг. Энэ мэт хөөцөлдөлгөөний “үр дүнд” албан тушаалтнууд бус харин “худалдаж авсан” хүн нь л ял шийтгүүлээд үлдэж байна. Зам төмөр өгөөд явуулах яриа хэлцэл маш энгийн болж явагджээ. Г.Бат-Эрдэнэ эхлээд тасгийн даргын хүргэн болох З.Отгонбаатарын өрөөгөөр шүргэжээ. Тухайн үед энэ тасгийн удирдлага нь даргын хамаатнуудаас бүрдсэн байсан. Хүргэний өрөөнөөс гараад даргын өрөөнд оржээ. Тэд өмнө нь 1988-1999 онд Хятадын хөрөнгө оруулалтай “Шидэт чулуу” компаний Мөргөцөгийн жоншны уурхайд хамт ажиллаж ажиллаж байсан гэнэ. Тэр үед Г.Бат-Эрдэнэ нь өөрийн хөрөнгөөр тасгийн даргаар ачилтын талбай бариулсан агаад одоо тэр талбайгаа нэхэж уулзсан аж. Дарга өөрийн хөрөнгө мөн гэсэн тодорхойлолт гаргаж өг нэхжээ. Ярицах явцад тасгийн дарга нь 125 метр нь манайх, бусад нь “Мөргөцөг”-ийн уурхайн зам гэж хэлсэн гэнэ. Дараа нь шууд ачилтын тухай яриа руу шилжиж тээвэрлэх үед хүн хүч вагоноор хангахаар болжээ. Ийнхүү хэдхэн минутын яриа хөөрөөгөөр зам төмрийг зарах тохироо хийгджээ. Гэтэл төмөр зам нь нэг ширхэг ч хөдлөх хөрөнгийг данснаас хасахад Ерөнхий хорооны хурлаар шийддэг мундаг дүрэмтэй газар гэнэ. 2016 оны 7-р сарын эхээр Г.Бат-Эрдэнэ нь зам төмрөө авахаар ирж даргын хүргэнд ханджээ. Хүргэн ерөнхий инженердээ үүрэг өгч тэр нь замын 4-р хэсгийн бригадын дарга Батхүүд тушаал буулгаснаао ажилчид зам төмрийн залгаануудыг нь тайлж кранаар өргөж ачиж өгчээ. Ийнхүү дарга нь зөвшөөрөл өгөөд ажилчид нь ачиж өгөөд төмөр замын том хөрөнгө “дашин шог” болох зам руугаа оржээ. Энэ үед “Сод Монгол” компаний Дорнод дахь салбар нь Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг нефтын агуулах руугаа төмөр зам тавиулахаар “Энх очир баян мөнх” компанитай гэрээ байгуулжээ.
.jpg)
Харин Г.Бат-Эрдэнэ нь компаний захирлын нөхөртэй уулзахад тэр нь тасгийн ерөнхий инженер С.Төмөрхуяг байжээ. Ингээд нэг ком суман шилжүүлгийг 150 метр зам төмрийн хамт 170 сая төгрөгөөр худалдан авч “Сод Монгол”-ийн нефтийн агуулах руу явах төмөр замд ашиглажээ. Үлдсэн зам төмөр нь төмрийн хягдалд тушаагдсан гэнэ. Харин азаар намар нь орос дарга удирдсан шалгалтынхэсэг ирж шалгаад зам төмрийг хуулан авч зарсан болохыг илрүүлжээ. Орос дарга нар энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг шаардахад Д.Жигжиднямаа хамгаалсан байр суурьтай байсан гэдэг. Энэ хэргийн бас нэг гайхалтай тал нь хулгайлагдсан зам төмрийг маш доогуур үнэлсэн явдал юм. Хөрөнгийн үнэлгээг “Вэндо” компани хийж хулгайлагдсан 450 м зам төмөр, нэг ком суман шилжүүлгийг ердөө 25-хан сая төгрөгөөр л үнэлсэнийг төмөр замын зарим дарга нар эсэргүүцээд дийлээгүй байна. Энэ нь хохирлын хэмжээг хоёр дахин багасгасан хэрэг болжээ. Өмнө нь тус тасагт төмөр замын шилэн кабелийг салаалан хувийн компани руу татсан хэрэг гарч байжээ.
НУУЦ.мн