Нууц мэдээллийн уурхай

Д.Сумьяабазар, Д.Дагвадорж нарын банк Чөлөөт бөхийн холбоог ӨМНӨӨ барьж татварынхантай ДАЙТАЖ байна

Нийтэлсэн: 2018-01-09 01:42:34

 Зууны манлай зааныхан өнгөрсөн жил одтой наадсан. Асашёрюу хүү нь дээлний захыг нь мушгисан бөхөө ерөнхийлөгчийн сонгуульд ялуулсан. Ерөнхийлөгч болсон Х.Баттулга аавд нь гавьяат тээвэрчин цол өглөө. Эцст нь хүү Д.Сумьяабазар нь сайд болсон. Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг энэ гэр бүлийх гэдгийг монголчууд бүгд мэднэ.  Энэ гэр бүлийнхэн чөлөөт бөхийн холбоотой тас зууралддаг. Асашёрюу аварга энэ холбоог удирдсан нэрээр бөөн шуугиан дэгдээгээд ажлаа өгсөн. Түүнийг эсэргүүцсэн дасгалжуулагчид Д.Сумьяабазарыг сумогоос хөөгдсөж ирсэн дүүдээ төлөх “өрөндөө” холбоог өгсөн гэж буруутгадаг. Мөн дүүг нь байгууллага удирдах ямар ч чадваргүй хүн гэж шүүмжилсэн. Асашёрюүг ажлаа өгөхөд олон нийт энэ гэр бүлийг чөлөөт бөхийн холбоог одоо л тайван орхих нь гэж баярласан ч үгүй аж.  Ах Д.Сумьяабазар нь дүүгийнхээ оронд холбооны Удирдах зөвлөлийг тэргүүлэхээр болов.  Ингэж зууралдаад байгаагийн цаад шалтгаан нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны татварт байгаа бололтой. Татварынхан энэ банкинд шалгалт хийж нийт 359.6 сая төгрөгийн зөрчилд нь 35.9 саяын нөхөн татвар, 10.7 саяын торгууль, 17.7 сая алданги тооцсон. Энэ нь нийтдээ 64 сая төгрөг болжээ. Харин банкныхан Чөлөөт бөхийн холбоогоор сурталчилгаа хийлгэсэн гэх асуудлыг гэнэтхэн гаргаад иржээ. Гэнэтхэн гэхийн учир нь шалгалт хийгдэх үед байгаагүй баримт шалгалтын дараа гэнэт бий болсон гэнэ.  Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь “Монголын чөлөөт бөхийн холбоо” ТББ-тай 37,5 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байжээ.  Зар сурталчилгааны тухай хуульд “Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаа нь тухайн банкны төлбөрийн чадварын болон банкны хуулиар заагдсан бусад үзүүлэлтүүдэд үндэслэсэн, үнэн зөв байна. Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаанд мөнгөн хадгаламжийн гэрээний гол нөхцөлүүдийн талаар заавал мэдээлнэ” гэсэн зохицуулалт байдаг. Зар сурталчилгаа гэдэг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг хэлдэг. Гэтэл тэмцээнүүдийн үеэр ҮХОБанкны логог байрлуулсанаас өөр ямар ч сурталчилгаа явагдаагүй бөгөөд бүх зардал нь зохион байгуулалтын буюу тэмцээн явуулахтай холбоотой байжээ.  Тэмцээний үеэр банкийг бус харин тэмцээний үйл ажиллагаагаа л сурталчилж иржээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар санхүүгийн баримтаар нотлогдоогүй зардал нь хасагдах зардалд ордоггүй. Хуулиар зар сурталчилгааны зардал нь хасагдах зардалд хамаарч байгаа боловч, Татварын ерөнхий хуулиар хандив, бэлэг дурсгалын зүйл нь хасагдах зардалд хамаардаггүй байна.  Үүнээс үзэхэд ҮХОБанк нь Д.Сумьяабазарын нэр хүндийн төлөө чөлөөт бөхийн тэмцээн ивээн тэтгээд дараа нь зарцуулсан хөрөнгөө зар сурталчилгааны гэх халхавч гэрээгээр татвараас суутгуулдаг аж.  Үүний гол нотолгооны нэг нь татварын шалгалт хийгдэх үед санхүүгийн  ямар ч баримт байгаагүй атал дараа нь шүүхээр заргалдах үед сурталчилгээ хийлгэсэн гэх маш олон баримтыг банкныхан Чөлөөт холбооноос гаргуулаад иржээ.  Холбоо  бараг банкны нэг салбар нь болсон бололтой. Банк хүсвэл ямар ч баримт материалыг холбооноос гаргуулаад ирж чаддаг аж.  Бүр уг гэрээнд зар сутралчилгаанд 50 мянган доллар зарцуулсан мэтээр ороод ирсэн байна. Энэ нь бараг 100 гаруй сая төгрөгт хүрнэ. Дараагийн удаад Монголын дизайнерүүдийн холбоог өмнөө барьж мөн л татварын хөнгөлөлт эдлэх гэсэн тухай хүргэнэ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших