.jpg)
DailyMail-д мэдээлснээр ижил хүйстэн гэр бүл Барри болон Тони Дрюитт-Барлоу нь 1999 онд тээгч эхээр хүүхэд төрүүлсэн анхны хос юм. Ингэснээр хоёр аав ихэр хүүхэдтэй болж охиндоо Сафрон хүүд нь Аспен гэдэг нэр өгсөн. Ихрийн дараа ахин тээгч эхээр хүүхэд төрүүлж Орланда гэдэг хүүтэй болсон. Үүний дараа ахин тээгч эхээр Жаспер Даллас гэдэг ихэр хүүхэд төрүүлжээ.
.jpg)
Аспений биологийн эцэг нь Барри бол Сафроных Тони гэнэ. Бусад хүүхдүүд ч мөн адил. Гэхдээ хоёр аав нь хэзээ ч хүүхдүүдээ ялгаварладаггүй агаад энэ тухай гэртээ ярихыг хоригложээ. Хүү Орландо нь 15 настай бол бага ихэр болох Жаспер Даллас нар нь зургаан нас хүрчээ. Өдгөө ижил хүйстэн гэр бүлийн цорын гац охин,хоёр аавтай Сафрон 18 нас хүрчээ. Тэрээр гомо гэр бүлээс гаралтай нь “аз болоход хоёр аав нь хоюулаа саятан тул дээд зэргийн тансаг амьдардаг. Охины хувцасны шүүгээ нь Холливудын оддынхоон огт дутахааргүйгээр брэнд хувцас цүнхээр дүүрсэн байдаг. Prada и Burberry-гийн даашинз, Gucci, Hermes и Louis- брэндийн хувцаснууд нь бүтэн сар өдөр бүр сольж өмсөхөөр олон гэнэ. Louis Vuitton-ны гутал нь £1400, Rolex-ын цаг нь £39 000, Prada-гийн даашинз нь £2 000 үнэтэй. Баруун гартаа зүүсэн Wallis Simpson-ны бугуйвч нь £400 000 үнэтэй бол зүүн гарын Harry Winston –ны бугуйвчийг 150 мянган еврогоор худалдан авчээ.
.jpg)
Охины нийт хувцас, гоёл нь нийтдээ нэг сая евроны үнэ хүрдэг. Faberge брэндийн үнэт эдлэл нь 400 мянган еврогоор үнэлэгддэг.
Хоёр аав нь баяны дээр хүүхдүүддээ маш их хайртай тул хүссэн бүх зүйлийг худалдан авч өгдөг. 18 насны төрсөн өдрөөрөө Сафрон хоёр ааваасаа цагаан өнгийн Range Rover бэлгэнд авсан бол Аспенд хар өнгийн ижил машин бэлэглэсэн байна.
Охин нь 18 нас хүрсэн тул хоёр аав нь хувийн бизнесийг нь мөн бэлдэж өгчээ. Тэд охиндоо өөрсдийн бизнесээсээ “Barking Mad Cosmetics” гэдэг гоо сайхны брэндийнхээ үйлдвэрлэл, борлуулалтыг өгсөн гэнэ. Хүүхдүүд нь аав Баррыгаа “Dad”, аав Тонигоо “Daddy“ гэж дууддаг. Охин хоёр аавдаа маш их хайртай гэжээ.
-Би ер бусын азтай. Dad, Daddy хоёр маань тансаг амьдралаар амьдарч ирсэн. Би тэднийгээ дуурайж эдийг сайныг эдлэдэг. Dad, Daddy хоёр маань бидэнд байнга бэлэг авч өгдөг-
-Би гэр бүлийнхээ амьдрлын хэв маягаас ичдэггүй. Хоёр аав маань өөрсдөө маш их хөдөлмөрлөж байж энэ зэрэгт хүрсэн. Мөнгө олж чаддаг бол түүнийгээ өөрийнхөө дураар зарцуул гэж бидэнд сургадаг-
Охин долоо хоногт халаасны мөнгөнд таван мянган евро авдаг. Түүний хоёр аавын нийт хөрөнгө 40 сая еврогоор үнэлэгддэг агаад эмнэлэг, гоо сайхан, судалгааны олон сүлжээ компанийг үүсгэн байгуулжээ.
NUUTS.mn