Б.Пүрэвдорж : У.ХҮРЭЛСҮХ УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ БАЙНА
.jpg)
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ "О.Баасанхүү МАХН-ын дарга болох гэж байна. МАХН гэдэг Н.Энхбаяр гэдэг хүнтэй салшгүй холбоотой. Үүндээ та анхаарах хэрэгтэй. МАН-ын дарга болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх увайгүй үйлдэл гаргаж МАХН-ыг бужигнуулж байна. Улаанбаатар хотод ирсэн төлөөлөгчийг “Баянгол” зочид буулгаад Ерөнхийлөгч ийм зүйл хийж байгаа юм шиг харагдуулаад байгаа. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн увайгүй үйлдэл. Ингэж намыг татан буулгах юм бол увайгүй үйлдэл. Нам гэдэг олон хүний нэгдэл"гэв .
НУУЦ.мн
