Нууц мэдээллийн уурхай

''Монголын зэс'' корпораци : У.Хүрэлсүхийн Засгийн газартай ЯМАР ч гэрээ хийгээгүй

Нийтэлсэн: 2018-01-05 12:38:23

 

'Монголын зэс'' корпорацийн төлөөлөгчид “Монгол ньюс” мэдээллийн төвд Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлаар өнөөдөр /2018.01.05/ мэдээлэл хийлээ. Тэд энэ худалдан авалтад төрийн нэг ч төгрөг байгаагүй гэдгийг онцолсон юм. 
 
ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ТУЗ-ЫН ГИШҮҮН М.МӨНХБААТАР:
 
-''Монголын зэс'' корпораци Засгийн газартай ямар нэг хэлцэл хийгээгүй. Бид улс төрийн хугацаатай амлалтын золиос болж байна. Засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаа нь “Засгийн газрын 100 хоног”-той нь холбоотой.  Нөгөө талаар Засгийн газар  Дээд шүүхийн шийдвэрийг давсан шийдвэр гаргаж байгаад бид харамсч байна. Нэг намын хоёр Засгийн газар өөр хоорондоо адилгүй шийдвэр гаргаж ирсэн. Энд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Компани бол Монгол Улс болон олон улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авалт хийсэн. Тэр утгаараа УИХ-ын тогтоолтой санал нийлэхгүй гэдэг тайлбараа ч Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд шүүхийн шийдвэр гарч, ТУЗ-ын гишүүдийг эгүүлэн томилох нөхцөл бүрдсэн. Гэтэл УДШ-ийн шийдвэр гараад гурван долоо хоногийн дараа манай компанийн зүгээс  Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байж л  арванхоёрдугаар сарын 28-нд Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Оны дараа ''Эрдэнэт''-ийн ТУЗ хуралдаж, үйлдвэрийн өмнө тулгамдаад байсан чухал асуудлыг шийдсэн. ''Эрдэнэт''-ийн ТУЗ хуралдаад нэг ч хоноогүй байхад УДШ-ийн шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болголоо. Засгийн газар удаа дараа хууль бус шийдвэр гаргаж байгаа нь манай компанийн бусад гарц боломжийг хааж байна. 
 
"МОНГОЛЫН ЗЭС" КОРПОРАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ПҮРЭВТҮВШИН:
 
-Өнгөрсөн хугацаанд ''Эрдэнэт''-ийн 49 хувь эзэмшлийн асуудлаар маргаантай байсан. Засгийн газар 100 хоногт шахагдаж энэ шийдвэрийг гаргалаа. Манай компанитай хэлцэл хийгээгүй.Хэлцэл гэдэг бол хоёр талын хүлээн зөвшөөрсөн нөхцөлд явагддаг асуудал. Гэтэл Засгийн газрын зүгээс хүч түрж, хэлцэл хийсэн гэх ташаа мэдээлэл өгч, хууль бус шийдвэр гаргаж байгаад харамсч байна.  УИХ-өөс өнгөрсөн онд хууль бус тогтоол гаргасан. Энэ маргаан жил гаруй үргэлжилсний эцэст Улсын дээд шүүхээс хууль бус гэдгийг нь тогтоосон. Улстөрчдийн амлалтаа биелүүлэх зорилгоор хийж байгаа энэ үйлдэл Монгол Улсад хортой тусна. Эцсийн дүндээ шийдвэр гаргагчид хохирлыг үүрдэггүй, ард түмэн үүрдэг. Цаашид ихээхэн хэмжээний хохирлын дүн яригдах байх. 
 
 
 
ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших