.jpg)
Өдгөө улс орон даяар УИХ-ын гишүүн Д.Муратын ичимдэг эрхтний тухай шуугиж байна. Гишүүнийхээ юуны зургийг хүртэл үздэг бид “азтай” сонгогчид аж. Тэгвэл оны өмнөхөн иймэрхүү хэрэг Хэнтий аймагт гарч бүр шүүх цагдаадаа тулжээ. Хэргийн хохирогч нь бэлэг эрхтнийхээ гурван зургийг алдсан нэгэн хурган дарга аж. Мөн бэлгийн харьцаанд орж байгаа зураг ч бас байжээ. Нэрийг нь нууцалсан хурган дарга нь ажилтантайгаа дундаа нэг флаш хэрэглэдэг байжээ. Гэтэл нөгөө айхтар зурагнууд флашанд байхыг олж харсан ажилтан нь сэмхэн хуулаад авчээ. Дараа нь ажлаасаа гарсан хойноо зургаар нь дарамталж байгаад 400 мянган төгрөг салгаж авсан байна. Тэрээр мэдүүлэхдээ “ ... Надад Д ... Д ... гэдэг фэйсбүүк хаяг байдаг бөгөөд уг хаягнаасаа даргын фэйсбүүк хаяг руу түүний гурван ширхэг бэлэг эрхтний зураг, үл таних залуутай ажлын байрандаа бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг, тэр залуугийн бэлэг эрхтний зургыг явуулсан. Тухайн бичлэг дээр дарга харагддаггүй ч ажлын өрөөн доторх эд хогшил, ханын зураг зэргээр нь байгууллагыг нь мэдэх боломжтой. Ингэж явуулахдаа 500 мянган төгрөг өгөөд тохиролцъё, тэгж чадахгүй бол эдгээр зүйлсүүдийг олон нийтэд цацна гэсэн байр сууринаас хандсан. Ингээд нөхрийнхөө найзын дансаар дамжуулж 400 мянган төгрөг авсан. Дарга бид хоёр дундаа нэг флаштай байсан. Флашинд дээрх бичлэг, зурагнууд яаж, хэрхэн орсныг мэдэхгүй байна. Тухайн үед зээл дутаад ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ амлаж байна...” гэжээ. Харин дарга “...бид хамт ажилладаг байсан бөгөөд дарга цэргийн харьцаатай байсан. Над руу явуулсан бичлэг, зураг зэргийг тэр залуугаас чатаар авч байснаа санаж байна. Бичлэгийг тэр залуу өөрөө хийсэн. Би өөрийгөө хүн ёсноос гаж зүйл хийгээгүй гэж бодож байна. Тэр бичлэг дээр миний царай харагдахгүй ч манай байгууллагын эд зүйлс харагдаж байгаа. Зураг бичлэгээр дарамталж мөнгө нэхэж зургийг тараана хэмээн заналхийлж, сэтгэл зүйн хувьд маш их дарамтанд оруулж, хэдэн шөнө нойргүй явсан. Батбаяр гэдэг хүний данс өгөхөөр нь 400 мянган төгрөг шилжүүлсэн. Би ажил дээрээ өөрийнхөө комьпютерийг кодлодоггүй, хамт ажилладаг хүмүүстэй итгэдэг. Шүүгдэгч надад нийт 700 мянган төгрөг өгсөн. Хамгийн гол нь цаашид энэ бичлэг, зурагнууд дахин гарч ирэх вий гэдгээс айж байна...” гэжээ. Харин найз нь “...Хаан банкны дансны дугаараа өгөөч, хүнээс мөнгө авах гэсэн юм гэхээр нь би өөрийн цалингийн дансыг явуулсан. 400 мянган төгрөг орж ирэхэд манай нөхрийн данс руу 360 мяныг нь шилжүүлчих, 40 мянгыг чи ав гэсэн ...” гэжээ.
НУУЦ.мн