.jpg)
Хизер Девид хоёр 2015 онд танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Залуу нь 2016 оны 12-р сард гэрлэх санал тавих гэж байсан ч хэдхэн хоногийн өмнө бүсгүй нь хөхний хорт хавдартай гэж оношлогджээ.
Ингээд Дэвид гэрлэлтээ хойшлуулжээ. Хизер тэр хоёр бүтэн жилийн турш аймшигт өвчинтэй тэмцжээ. Гэсэн ч өвчин дийлэгдсэнгүй. Гарцаагүй үхэлтэй тулгарсанаа ойлгосон бүсгүй эмэгтэй хүний аз жаргалыг амьддаа эдэлж хуримаа хийхээр хүссэн байна. Тэд хуримаа өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр Коннетикут мужийн Гэгээн Францискын эмнэлэгт хийхээр төлөвлөжээ. Гэсэн ч хавдар улам тархаж бүсгүйн тархи уушгинд үсэрхийлж бие нь улам муудсан тул хугацааг наашлуулж 22-нд хуримаа хийжээ.
Бүсгүй амьсгалахад бэрхшээлтэй болсон тул хуримын үеэр амьсгалын аппаратнаасаа салаагүй байна.
Аймшигт өвчнөөсөө болж тамир тэнхээгээ алдсан Хизер “би маш аз жаргалтай байна, одоо үхлээс айхгүй байна” гэж л хэлж чаджээ.
Хурим болсноос 18 цагийн дараа тэрээр амьсгал хураажээ.
Нөхөр болон гэр бүлийхнийх нь Хизер хайр сэтгэлийн ачаар л үхлийг зоригтой угтсан гэжээ.
НУУЦ.мн