Нууц мэдээллийн уурхай

ХХБ-тай наймаалцснаар У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвийг 300 ТЭРБУМААР хохирооно

Нийтэлсэн: 2018-01-05 01:34:25

 

Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа Хөгжлийн Банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргалаа.  "Монголын зэс корпораци" ОХУ-ын талд байсан 49 хувийг авахдаа 400 сая 270 мянган ам.долларыг  төлсөн. Өдгөө эрх баригчид Хөгжлийн банкнаас ХХБ-нд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас ХХБ-нд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ түүний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож суутгахаар болов.  Ингэснээр нийтдээ 1 их наяд 340 тэрбум төгрөгийг харилцан суутгах тохиролцоонд хүрсэн гэнэ. Гаднаас нь харахад маш ухаалаг шийдвэр байна. Нэгд тавиад туух шахсан 49 хувиа буцаан авсан бол нөгөөтэйгүүр ХХБ-д нэг төгрөг ч төлөхгүй нь. Ердөө олох авах байсан ашиг, ноогдол хувиасаа л суутгуулж байгаа аж. Гэхдээ энэ наймааны талаар “Монгол зэс”-ийнхэн одоогоор мэдээлэл хийгээгүй. Эрдэнэтийн 49 хувийг буцаан авах хууль зүйн арга нь мухардаад толгойгоо маажиж суусан Ц.Нямдоржийг У.Хүрэлсүхтэй нь хамт Ч.Хүрэлбаатар аварч байгаа дүр зураг харагдана. Гэхдээ энгийн тооцоо бодож үзье . Эрдэнэтийн 49 хувийг 400 сая доллароор худалдаж авсан. Ам.долларын ханшийг ихээр тооцлоо гэхэд 2500 төгрөгөөр бодоход нэг тэрбум төгрөг болж байна. Гэтэл ХХБ-ны өр төлбөрөөс 1 их наяд  340 тэрбум төгрөг суутгагдаж банк доод тал нь 300 тэрбумын ашигтайгаар энэ хэргийн баланс хаагдаж байна. Энэ илүүдэл мөнгөөр “Монгол зэс”-ийг урамшуулж аргадаж тайвшруулж бас нөхөн төлбөрт нь өгч байгаа гэнэ. Гэхдээ 300 гару тэрбум нь  У.Хүрэлсүхийн халаасны мөнгө биш... Хууль журмаараа улсын төсөвд орж ирэх ёстой мөнгө байсан. Засгийн газарт олз болсон ганц зүйл нь  гэвэл Эрдэнэтийн 49 хувьд 400 сая доллар төлөөд л ХХБ-ны төлбөрийн чадвар эрс муудаж эхэлсэн явдал юм. Аз таарсан гэхэд болно. Өнөөдрөөс Эрдэнэтийн 49 хувийг буцаан авсан гурван баатар болох У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар магтаалаар булуулна.  Гэхдээ олон жил Эрдэнэт үлйдвэрээс хумсалж хулгайлж шахаа хийсэн нүглээ 49 хувийг нь буцаан авсанаар цайруулж болохгүй, цайрах ч ёсгүй.  Хулгай хувьчлал хоёр огт өөр зүйл ч энэ хэрэгт Засгийн газар, ХХБ, “Монгол зэс” бүгд хууль зөрчсөн. Хууль зөрчигсөдийн ганц тохирох цэг нь харилцан суутгал, 300 тэрбумын нөхөн төлбөр байжээ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 1
  1. бат /183.177.98.226/ 2018-01-05 19:18:04

    худлаа гүтгээд байх юм даа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших