Нууц мэдээллийн уурхай

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар : 1 их наяд 340 тэрбум төгрөгийн харилцан суутгал хийж Эрдэнэтийн 49 ХУВИЙГ төрд буцаан авна

Нийтэлсэн: 2018-01-05 00:05:44

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан тухайгаа хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.  Ингэхдээ "Монголын зэс корпораци"-ийн эзэмшилд буй 49 хувийг суутгах замаар төрийн мэдэлд оруулах аж. Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өгсөн юм.

 
 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа Хөгжлийн Банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргалаа. ОХУ-ын талд 49 хувийг авахдаа 400 сая 270 мянган ам.долларыг "Монголын зэс корпораци" төлсөн. Үүнийг хийхдээ Хөгжлийн банкнаас ХХБ-нд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас ХХБ-нд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймагт орших концессын гэрээ түүний 217 тэрбум төгрөгийг хүчингүй болгож суутгалд оруулна. Ингэснээр 1 их наяд 340 тэрбум төгрөгийг харилцан суутгах шийдвэр гаргалаа. 2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Энэ тогтоолыг биелүүлэх чиглэлээр 2 сарын хугацаанд нөгөө талтай хэлцэл хийсэн. Хэлцэл хийснийхээ үр дүнд энэ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж байгаа юм" гэлээ.
ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР 
 
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "УИХ-ын тогтоол гараад жил болж байна. Өмнөх ЗГ харилцан суутгалыг хэрэгжүүлэх арга хэмжээ огт аваагүй. Ийм арга хэмжээ аваагүй байхад улсын бүртгэлд бүртгэчихсэн юм билээ.  Шүүхийн шийдвэрийн дагуу тэр бүртгэл хийгдсэн. Өнөөдрийн гол ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, харилцан суутгал хийгээд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг төрийн мэдэлд авч байна.  УИХ, ЗГ шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэр хэрэгжинэ" гэв.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших