Элчин сайдын далд ТОХИРОО буюу Ц.Сандуй, Р.Бурмаа нарын нэрс тодорчээ
.jpg)
Алдарт “60 тэрбумын” гэх Ардын намын Ц.Сандуй элчин сайдад яригдаж байгаа тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл МАНАН хүрээнд элчин сайд нарын яриа улам шургуу яригдаж тохироо хийгдэж ажил алхам алхмаар урагшилж байгаа аж. Ерөнхийлөгч Ардын намын гаргасан Японд суух Г.Тэнгэр, Канадад суух Н.Чимгүүндарь, АНУ-д суух Ё.Отгонбаяр нарыг тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж хориг тавьсан агаад энэ байр сууриндаа бат зогсож байна. Эрх баригчид ч үүнийг хүлээн зөвшөөрч өөр хүмүүс дэвшүүлэхээр болж эхний ээлжинд Ц.Сандуйг тодруулсан. АН болон Ардын намын хувьд хоёр талдаа харилцан хүлээн зөвшөөрч болохуйц хүний нэрс дэвшүүлэхээр тохиролцсон. Энэ тохироогоор гурван элчин сайдын нэгийг нь Ерөнхийлөгчийн зүгээс тодруулах гэнэ. Өмнө нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт Д.Сумьяабазар, Ж.Бат-Эрдэнэ нарын сайдыг “шахчихсан” гэх туршлагандаа дулдуйдан энэ удаад Р.Бурмааг элчин сайдад нэр дэвшүүлэхээр Ардын намд санлаа хүргүүлжээ. Ерөнхийлөгч энэ хатагтайг заавал нэг суудалд хүргэх бодолтой явна. Өмнө нь ҮХЦ-д зүтгүүлсэн ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад эргүүлэн татсан. Хэрвээ Ц.Сандуй, Р.Бурмаа нарыг элчин сайдад нэр дэвшүүлбэл нийгэм эсэргүүцэх нь мэдээж юм. Гэхдээ хоёр тал хүчээ нэгтгэвэл Б.Хурц шиг томилох бүрэн боломжтой гэж тооцжээ. Эх сурвалжийн мэдээгээр Ерөнхийлөгч гадаад томилолтоос ирсэний дараа энэ ажлыг эрчимжүүлэх гэнэ.

иргэд харж л бгаа шүү 2 жилийн дараа сонгуул болж л таараа арай дэндэж бгаа бус уу заавал хэн нэгдээ***бан тушаал өгдөг юм уу ямар хачин юм бэ иргэдээр тоглоод байгаа юм уу одоо боль л доо