.jpg)
Барууны цахимд Мэдлин Анелло-Китцмиллер гэдэг 20 настай америк бүсгүй од болж байна. Шинэ жилийн босгон дээр Шинэ Зеландад “Rhythm & Vines” гэдэг хөгжмийн уламжлалт наадам болдог. Энэ үеэр бүсгүйчүүд хөхний даруулга зүүлгүй өнгө алагдуулан будан чимж халхалдаг гэнэ.
Ингэж гоёсон бүсгүйг явж байхад араас нь нэгэн залуу гүйж ирэн хөхийг нь базалжээ.
Уурласан бүсгүй найзын хамт араас нь очиж ичгүүргүй залууг толгой руу нь цохиж алгаджээ.
Гэм хийсэн залуу эсэргүүцээгүй байна.
Энэ бичлэг цацагдсанаар бүсгүй од болжээ.
-Иймэрхүү явдал надад хаа сайгүй тохиолдож байдаг. Би өөрийгөө зөв зүйл хийсэн гэж үзэж байна. Энэ наадамд оролцож буй залуучууд ялангуяа бүсгүйчүүд гадаад төрхөөсөө үл хамааран чөлөөтэй хувцаслах эрхтэй байдаг. Өөдгүй амьтныг хашрааснаараа бүсгүйчүүддээ сайхан жишээ үзүүлсэн-
Харин залуу хөхнийх нь чанга сулыг шалгах л гэж базсан гэжээ.
NUUTS.mn