Ихрийн нэг нь 2017 онд нөгөө нь 2018 онд ТӨРЖЭЭ
Нийтэлсэн: 2018-01-02 06:17:33
Daily Mail-дмэдээлснээр Калифорни мужийн Эрлимат гэдэг жижигхэн хотын Мария болон Хоакин нарын гэр бүлд мэндэлсэн ихрийн нэг нь 2017 онд нөгөө нь 2018 онд төрсөн хэмээр албан ёсоор бүртгэгджээ. Ихэр охидын нэг нь 2017 оны 12-р сарын 31-ны 23 цаг 58 минутанд мэндэлсэн бол өрөөсөн нь 2018 оны 1-р сарын 1-ны 00 цаг 16 минутанд төржээ. Энэ явдалд эцэг эх нь ихэд цочирдсон ч аз жаргалтай байгаа гэнэ.