.jpg)
МАН-ын шинэ удирдлага 60 тэрбумыхантай хэзээ ч эвлэрэхгүй, нэгийгээ үзнэ, төрийг цэвэрлэнэ гээд байсан нь худлаа болж таарчээ. Шуугианы гол баатар болох Ц.Сандуйгаа элчин сайдад томилж гадаад руу зайлуулаад энэ айхтар дуулианыг эвтэйхэн намжаахаар шийджээ. Тэгээд ч элчин сайдад томилсон гурван хүнийг нь Ерөнхийлөгч гацаасан агаад томилохгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Японд суух Г.Тэнгэр, Канадад суух Н.Чимгүүндарь, АНУ-д суух Ё.Отгонбаяр нарыг тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж унасан. Одоо тэдний нэгнийх нь оронд Ц.Сандуй яригдаж байна. Энэ нь мэдээж олон нийтийн зүгээс асар их эсэргүүцэлтэй тулгарах ч Б.Хурцыг томилсон шигээ хүчээр зүтгүүлэхээр шийджээ.
НУУЦ.мн