.jpg)
Техасын
KHOU-д мэдээлснээр Хьюстон хотын 29 настай Линди Лу Лайман гэдэг эмэгтэй Энтони Базби гэдэг өмгөөлөгч эртэй цахимаар танилцжээ. Тэд бие биенийхээ зураг дээр лайк дарсаар танилцсан байна. Удалгүй байнга харилцдаг болж өмгөөлөгч бүсгүйг гэртээ урьжээ.
Гэтэл болзоо нь жинхэнэ сүйрэл болж бүсгүй агсан тавьж зодоо хийж бүр 300 мянган долларын үнэтэй үнэт эдлэлийг нь хага цохисон байна.
-Линди манайд ирэхдээ миний огт таньдаггүй хүмүүсийг дагуулж ирсэн. Ирээд маш их ууцгаасан. Хамт ирсэн хүмүүсийг нь арай гэж явуулсан. Тэгээд такси дуудах хооронд Линди манай гэрийн хаана ч юм нуугдсан. Би хайгаад олоогүй тул ирсэн таксиг буцааж явуулсан. Арай гэж олоод ахин такси дуудахад манайхаас явахгүй гэж уурлаж хэрэлдсэн. Улмаар агсан тавьж хананд өлгөөстэй байсан нэрт зураач Энди Уорхолын нэг нь л 500 мянган доллароор үнэлэгддэг хоёр зургийг авч шидсэн. Нэг зураг руу нь улаан дарс цацаж сэргээгдэх аргагүй болтол нь гэмтээсэн. Мөн тус бүр нь 20 мянган долароор үнэлэгдэх хоёр барималыг хана луу шидсэн ч азаар хагараагүй. Улам бүр агсарч Ренуар, Монегийн зургийг урах гэж дайрсан-
Өмгөөлөгч цагдаа дуудаж агсан бүсгүйг бариулжээ. Авч шидэлсэн зургуудаас нь дарс цацсан бүтээл нь гэмтэж хохирлыг 300 мянган доллароор үнэлжээ. 49 настай Энтони Базби нь Хьюстоны хамгийн баян өмгөөлөгчдийн нэг агаад Трампын сонгуульд хандив өргөж байжээ.
NUUTS.mn