.jpg)
Telegraph-д мэдээлснээр хүн амины хэрэг үйлдээд зугтан зайлж овог нэрээ өөрчилж бүр 12 жил хэлгүй болж жүжиглэсэн хятад эр ярих чадвараа алджээ. Энэ явдал Ханчжоу хотоос эхэлжээ. Тухайн үед албан ёсоор Зэнг гэдэг нэртэй байсан тэрээр 500 юаны түрээсийн төлбөрийн маргаанаас болж эхнэрийнхээ нэгэн хамаатанг хутгалж хөнөөгөөд зугтжээ. Хүн амины хэрэг үйлдсэн даруйдаа цуглуулсан мөнгөө аван оргон зайлж 700 км-ын хол орших Аньхуй мужид очжээ. Шинэ газарт очихдаа нэрээ Ванг Гой болгон өөрчилж шинэ үнэмлэх авчээ. Мөн төрөлхийн хэлгүй нэгэн болж жүжиглэж эхэлсэн байна. Ийнхүү олон жилийн турш мөрдлөгөөс нуугдаж чаджээ. Энэ хугацаанд ажилд орж төвхнөн бүр эхнэр авч хүүхэдтэй болжээ. Түүнийг хэлгүй гэдэгт ажлын газрынхан нь хадмын тал нь найз нар нь бүрэн итгэлтэй явж иржээ. Гайхалтай нь бүхэл бүтэн 12 жилийн турш нэг ч удаа үг хэлж хүнтэй яриагүй тэвчиж чадсан гэнэ. Хэдийгээр ингэж сайн нуугдсан ч өнгөрөн 10-р сард цагдаа нар түүнийг илрүүлж баривчилжээ. Мөрдөн байцаалт эхлэхэд “хэлгүй” эр ярих чадвараа хэсэгчилэн алдсан болох нь тогтоогджээ. Тэрээр дөнгөж хэлд орж байгаа хүүхэд шиг муухан ярьж байжээ. Хэлгүй болж жүжиглэсний тухайд оргон зугтааж байхдаа “бага ярих тусам бага алдаа гаргана” гэсэн шийдвэр гаргасан гэнэ. Тэрээр ам алдаж өмнөх амьдрлынхаа тухай сэжиг авахуулж хардлага төрүүлэхээс машид болгоомжилсон аж. Ингээд үг алдахгүйн тулд ерөөсөө хэлгүй болохоор шийдээд эцэст нь хэлгүй болж чаджээ.
NUUTS.mn