Утааг гамшиг гэдэггүй Д.Оюунхоролын “УТААНЫ ЭЛЧ” нар хаа яваа бол доо ...
Утааг хариуцах учиртай салбарыг олонтоо удирдсан экс сайд Д.Оюунхоролын “Улаанбаатарын утаа олон улсын хэмжүүрээр гамшгийн түвшинд хүрлээ гэдгийг юун дээр үндэслэж тодорхойлж байгаа юм бэ” хэмээн уурсаж байгаа бичлэг олны дургүйцлийг төрүүллээ. Ийм хөрсөн сэтгэлтэй хүнээр утааны эсрэг тэмцлийг давхар хариуцуулж байжээ. Экс сайдтаны хариуцсан асуудалдаа хойд эхийн сэтгэлээр хандаж байсан нь ганц энэ удаагийх нь биш ... Оны эхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны тухай хэлэлцүүлэг хийж байхад тэрээр унтаж байсан.
.jpg)
Энэ сайдын үед нийслэл хотын утааг бууруулахад 9,9 их наяд төгрөг тавигдсан.
.jpg)
Харин сайд хатагтай тэр мөнгөөр нь "Өлзий", "Хас", "Дөл" зуух иргэдийн шаардлагад үнэхээр нийцэхгүй байна, тиймээс шинэ төрлийн зуух тараана хэмээн мэдэгдэж бас л олны дургүйцлийг төрүүлсэн. Бүр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь зуух тарааж агаарын бохирдлыг бууруулахгүй гэдгийг чиглэл болгон өгөөд байхад л бөөн мөнгө эргэлддэг зуухны бизнесийг өөгшүүлж суусан. Харин экс сайд хатагтай энэ хүмүүсийг “Утааны элч”-ээр өргөмжилж батламж гардуулж байсныг уншигч танд сануулья.
.jpg)
.jpg)
Өдгөө Д.Оюунхорол ч утааны талаар дуугарахгүй байгаагийн адил Утааны элч нар нь ч таг болжээ.
