Нууц мэдээллийн уурхай

Ойрын хүмүүсийн нэр дээр 2 тэрбумаар байр, машин авчээ

Нийтэлсэн: 2017-12-26 03:24:52

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар /ННҮГ/-ын дарга болон ерөнхий нягтлан бодогч хоёрыг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган, аравдугаар сараас эхлэн шалгаж байгаа. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өгсөн мэдээллээр ННҮГ-ын дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг арваннэгдүгээр сарын 02-ны өдөр суллаж, гадуур байцаах болжээ. Гэхдээ тэднийг хил давахыг нь хориглож, албан тушаалаас нь түр түдгэлзүүлжээ. Мөн бүртгэлтэй хөрөнгийг нь барьцаалж авсан байна. АТГ-аас өнгөрсөн аравдугаар сарын 20-нд тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.  Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар нь 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж АТГ мэдэгдэж буй. 

Түүнчлэн Ш.Одончимэг нь хоёр тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууц, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр худалдан авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Үргэлжлүүлэн түүний төсвийн хөрөнгөөр өөртөө өндөр үнэтэй брэндийн хувцас, хэрэглэл, гоо сайхны үйлчилгээ, эд хөрөнгө худалдан авдаг байж болзошгүй үйлдлүүдийг АТГ-аас шалгаж байгаа аж. 
 
Эх сурвалж: News.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших