До.Ганболдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна
Нийтэлсэн: 2017-12-26 03:21:56
.jpg)
“Монголросцветмет" компанийн ерөнхий захирал До.Ганболдыг авлига, албан тушаалтын хэргээр АТГ-аас цагдан хорьж шалгаж байгаад шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн тул батлан даалтад гаргасан байгаа юм. Түүнийг яг ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар АТГ-аас тодруулахад, “Гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эдийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авлига, гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.
НУУЦ.мн
