Нууц мэдээллийн уурхай

Утаан дундаас аз жаргалтай хот БУС "Алтан Хангарди" тэвэрсэн Т.Гантөмөр л харагдана

Нийтэлсэн: 2017-12-26 01:19:18

 

Утаандаа дарагдан аз жаргал нь байтугай хот нь ч харагдахаа болиод байхад хотын дарга нар нэгнийгээ шилдэгт шалгаруулах Нийслэлийн “Шилдэг менежер” шалгаруулах “Хангарьд-2017” ёслолын ажиллагаа гэгчийг зохион байгуулж хордож буй иргэдээ тавлажээ. Аз жаргалтай хотын хурлаа хуралдуулж чаддаггүй НИТХ-ын дарга С.Амарсайхан, Ерөнхий сайдад ажлаа булаалгасан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцжээ. Ингээд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн Нийслэл Улаанбаатар хотод шилмүүст модыг шилжүүлэн тарьж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг иж бүрэн тохижуулан, орон сууц, гэр хороололд бичил цэцэрлэгүүдийг шинээр бий болгож, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, хотын инженерийн байгууламжуудын хэвийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан хөдөлмөрийг үнэлэн “Алтан Хангарди”-аар шагнасан байна. Ажил үйлсээрээ хотын ерөнхийгийн өмнө гишгэх менежер гарсангүй гэнэ. Гэтэл хийсэн ажлыг нь харахад утаа, агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн хандсан зүйл юу ч алга. Дээр нь ийм хүнийг “нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан” хэмээн үнэлж иргэдээ даажигнасан байна. Хотын удирдлага хариуцлагатай ажиллаж нэр төртэй биелүүлсэний “баталгаа” нь энэхүү утаанд.дарагдсан хот аж.
 
 
Утаан дундаас аз жаргалтай хот нь харагдахгүй байна. Харин өргөмжлөл авсан Т.Гантөмөрийн баясгалантай царай л харагдана. Мөн ийм аз жаргалтнуудаар доорхи дарга нар тодорчээ. Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Мөнгөн Хангарди”, Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайхан “Хүрэл Хангарди”-аар тус тус шагнууллаа.
 
Түүнчлэн тусгай байранд:
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Ж.Чинзориг
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр
Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж нар шалгарлаа
 
Хотын удирдлага шилдэгээ шалгаруулсан шөнө иргэдийн  хүүхдүүд ханиаднаас болж халуураад унтаж чадаагүй бол дарга нар шартаад бас унтаж чадаагүй гэнэ.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших