Эхнэрээ хоногоор өгч зээлээсээ хувь ХАСУУЛДАГ байсан эрийг баривчилжээ
Нийтэлсэн: 2017-12-22 02:15:06
ТТайландын Гомбак хотын цагдаа энэ сарын 19-нд 42 настай нэгэн эмэгтэйн гомдлоор нөхрийг нь баривчилжээ. Бизнесийн шаардлагаар байнга зээл авдаг нөхөр нь сүүлийн хоёр жилийн турш зээл, зээлийн хүүгийн төлбөрдөө мөнгө хүүлэгч нарт эхнэрээ хоногоор өгч иржээ. Голдуу нэг хоногоор өгдөг агаад заримдаа гурван өдрөөр ч өгч явуулж зээлийн хүүгээсээ хасуулж ирсэн аж. Эмэгтэйг эсэргүүцэхэд зодож хүчээр өгч явуулдаг байсан гэнэ.