МЗХ хар жагсаалтанд оруулсан С.Мөнхчулуунаа ШИЛДЭГТ нэр дэвшүүлжээ
МЗХ “Нэкстстоп-25” жилийн арга хэмжээг зохион байгуулж шилдэгүүдийг тодруулах гэж хөгөө тарьж байна. Экс сайд Д.Зоригт, гишүүн Д.Гантулга гээд гадуур голдуу хонож явдаг нөхдүүд нэр дэвшээд зарим нь нэрээ татсан. НИТХ дэх МАН-ын бүлгий дарга М.Мөнхчулуун 2016 оны сонгуулиар МЗХ-ны батлан гаргасан алдарт хар жагсаалт орж баларч байсан.
.jpg)
Гэтэл жилийн дараа холбооныхон бүлгийн даргыг “Нэкстстоп-25” –ынхоо шилдэгт нэр дэвшүүлжээ. Шилдэгт нэр дэвшсэн С.Мөнхчулуун ичсэн бол МЗХ-ыхон ичээгүй байна.
.jpg)
2016 оны хар жагсаалттай холбоотой хэл ам жил дамнан үргэлжилсэн. Өдгөө НИТХ-ын дарга С.Амарсайхан МЗХ-ын ерөнхийлөгч А.Мөнхбатыг цагаан жагсаалт гэгчдээ оруулна хэмээн 50 сая төгрөг нэхсэн гэж цахимаар цацаж сүүлдээ шүүх цагдаадаа хүрч байсан.
