Нууц мэдээллийн уурхай

"Хувьсгалаар" хурцлагдсан ХҮРЭЛСҮХИЙН ир Хурцын томилгоонд мохлоо

Нийтэлсэн: 2017-12-21 01:57:33

 

Саяхан болж өнгөрсөн МАН-ын их хурал дээр шудрага үнэний туйл Ц.Нямдорж сүүлийн нэг сард нам дотор болсон үйл явдлыг Ардын хувьсгалтай зүйрлэж шуугиан тарьсан. Ардын намын дээд зайдагнасан бүлэглэлийг унагаж ардын хүү Хүрэлсүх гарч ирсэн нь нам доторхи хувьсгал байжээ. “Хувьсгалаар” төрөгсөд ийнхүү төрийн эрхэнд гарлаа. Олон нийтийн хувьсгалчдаас хамгийн түрүүнд хүсэж байгаа зүйл нь шудрага ёс байсан. Гэсэн ч хувьсгалчид тогтоож чадсангүй, тогтоохыг ч хүсэхгүй байгаа нь олны дургүйцлийг төрүүлсэн Б.Хурцын томилгоо баталлаа. “Жинхэн шудрага эр хүн” гэдэг имижтэй  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “аймаар хүн” гэдэг имижтэй Б.Хурцын өмнө бөхийж өрөөндөө урин уулзаж Өмнөд Солонгос гэдэг сайхан улсад амарч стресээ тайлахыг санал болгожээ.  Тагнуулын экс дарга үнэхээр хоншоортой эр юм. Ц.Элбэгдоржтой онгоцонд таарч буухдаа АТГ-ын дэд дарга болчихсон байсан бол  У.Хүрэлсүхийн өрөөгөөр шүргээд гарахад л элчин сайд болооч гэж гуйлгуулжээ. 
 
 
Ерөнхий сайд ийм зусардсан санал тавьсан нь гайхалтай. Түүнийг “Топор ахаа” хэмээн авгайлдаг “Херо” Баатар нь хүртэл үүнд эгдүүцсэн. Найруулагч дүү нь бичлэг задарсан мөчөөс эхлэн тагнуулыхны хийсэн ажил хэмээн зарласаар баталсаар ирсэн. Хоёрхон хоногийн өмнө болсон нээлттэй сонсголын дүгнэлтэнд ч “Херо” Баатар У.Хүрэлсүх нарын бичлэгийг Б.Хурц  задалсан хэмээн цагаан дээр хараар бичсэн.
 
 
Гэтэл  ингэж араас хутгалсан хүнийг жинхэнэ эр хүн маань Г.Баярсайханыг цохиод унагасан шигээ цохих байсан ч тэгсэнгүй. Харин ч өрөөндөө дуудан уулзаж гадаад улсад амрахыг санал болгожээ. Ийнхүү У.Хүрэлсүхийн ир энэ томилгоо дээр мохжээ.  Хүрэлсүх мохоо сүх байжээ. Тагнуулын даргад дахиад задлахаар ч зүйл байгаа гэдэг нь үүнээс тодорхой боллоо. Тийм ч учраас энэ хүнийг дэвшүүлэн зайлуулж байна. Хүн байхгүй бол асуудал байхгүй гэдэг. Хурц байхгүй бол Хүрэлсүхэд асуудал үүсэхгүй аж.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших