.jpg)
Н.Даваадалай гэдэг эр 10 сая төгрөг зээлүүлсний үлдэгдэл болох 1,4 сая төгрөгийг авах гэж зээлдэгч Д.Дашдоржид буу тулгаад газар дээрээ шахуу баригджээ. Энэ хэрэг Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “ЭСБА 80” айлын орон сууцны урд талд болжээ. Болсон явдлын тухай хохирогч “...эхнэр бид хоёр эмнэлэг рүү хүүхдээ үзүүлэхээр байрнаас гарахад орцны үүдэнд шүүгдэгч зогсож байсан, Надтай уулзана гэхээр нь эмнэлэг ороод хүүхдээ үзүүлчихээд ирээд уулзая гэсэн. Эмнэлгээс ирэхэд бас л зогсож байсанд хажуугаар нь дуугүй зөрөөд орц руугаа орсон. Эхнэр араас гэрт орж ирээд чамтай уулзъя гэж байна, битгий гар, хүрмэн дотор нь буу байх шиг байна гэхэд тоолгүй гарсан. Шүүгдэгч дэлгүүрийн хажууд зогсож байгаад намайг очиход хүрмэн дотроосоо буу гаргаж ирээд шагайхад нь айсандаа ойрхон байсан машины ар луу зугтааж орсон. Амиа хамгаалж газраас чулуу авч угсруулан шидсэн ч оноогүй. Айсандаа чанга хашгирахад шүүгдэгч төв зам руу зугтаасан. Тэр үед манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Үлдэгдэл нэг сая төгрөгөө авах гэж тийм үйлдэл гаргасан байх гэж бодож байна. Би 2016 оны намар мөнгө өгөх ёстой байсан юм. 11 дүгээр сард Ховдоос өвс ачаад Говь-Аптай аймагт зараад өгөх гэж байсан чинь шүүгдэгч лай миний авч очсон өвсийг хямдруулсанаас болоод зарж чадаагүй...” гэжээ. Дуудлагаар шуурхай ирсэн цагдаа нар араас нь хөөсөөр Гигант дэлгүүрийн хажууд гүйцэж барьж авчээ. Хоолойд нь нэг сум байсан гэнэ. Зээлдэгч рүүгээ шагайсан буу нь “Тоз-8” загварых агаад гол төмөр болон хундага модноос нь тайрч богиносгосон байжээ.
NUUTS.mn