Нууц мэдээллийн уурхай

Х.Түвшинбаяр: Бэлгийн мөлжлөгийн хохирогч 130 эмэгтэйн 20 нь НАСАНД ХҮРЭЭГҮЙЧҮҮД байна

Нийтэлсэн: 2017-12-20 05:58:17

 

Хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 
 
Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Х.Түвшинбаяр "Хүн худалдаалах, хар тамхи галт зэвсгийн наймаа зэрэг нь үндэстэн дамнасан хэрэг учир үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг.  Манай улсын 2012 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хуулийг УИХ-аас баталсан. 
 
Хүн худалдаалах гэмт хэрэг манай улсын хувьд бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн шинжээр үйлдэгдэж байна. Эрүүгийн цагдаагийн албаны тухайд 2017 онд нийтдээ гудамж талбайд саун массажны үйл ажиллагаа явуулж байсан 50 холбогдогчтой 42 хэргийг илрүүлсэн.
 
Эдгээрээс гадаад улсад үйлдэгдсэн 9 хэргийг мөн илрүүлсэн. Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт өртүүлж ашиг олдог хэсэг бүлэг байгаа. Саун массажны газарт охид, эмэгтэйчүүд сайн дураар биеэ үнэлж байна.
 
Харин зарим нь хүчинд автаж, эмзэг байдлаараа тухайн хүний эрхшээлд орж, биеэ үнэлж байна. Охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж байгаа гэж бодож байтал, цаагуураа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байдаг. 
 
Энэ хэргүүдэд нийтдээ 130 охид эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон байдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн 20 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. 20 хохирогч нь ар гэрийн хараа хяналт сул хүүхдүүд байгаа юм.
 
Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой ажиллагаануудыг хийж байна.
 
Гадаад улсуудад бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон нийт 7 иргэнийг Зүүн өмнөд Азийн орнуудаас Гадаад Харилцааны Яамны консулын газар интерполын үндэсний төв товчоотой хамтран эх оронд нь аюулгүй авчирсан байгаа. 
 
Иргэдийн зүгээс энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн тохиолдолд өөрийгөө аюулд учруулчих вий гэж айж эмээх зүйл байхгүй. Манай улс гэрч хохирогчийг хамгаалах бие даасан хуультай" гэлээ. 
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших