.jpg)
ҮХЦ -ийн шийдвэрээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгох шийдвэр гаргалаа.
Хүчингүй болгосон заалт:
Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн
6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:
6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.
Энэ заалтыг хүчингүй болсгосноор ял шийтгэлээс зугтааж УИХ-ын гишүүн болдог, гишүүн байхдаа гэмт хэрэг үйлдээд ял завшдаг байдлыг таслан зогсоох үүд хаалга нээгдэж байна.
НУУЦ.мн