Нууц мэдээллийн уурхай

Сайтын холбоод хамтарч “ВЕБ АВАРДС-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулна

Нийтэлсэн: 2017-12-20 03:03:35

 

Өндөр хурдны интернет, техник, технологийн дэвшилд суурилан, хил  хязгааргүй цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын Сайтын холбоо”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн бус байгууллагууд нэгдэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулах гэж байна. Шилдэг  сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай “Веб авардс” наадам хоёр жилд нэг удаа болдгоороо онцлогтой.

 
Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй “Веб авардс-2017” цахим салбарын оны тэргүүн наадмын үеэр
 
1.    Мэдээллийн шилдэг сайт
2.    Шилдэг технологи нэвтрүүлэгч  сайт
3.    Нийгмийн хариуцлагыг дэмжигч сайт
4.    Төсөл хэрэгжүүлэгч шилдэг сайт 
5.    Төрөлжсөн мэдээллийн  шилдэг сайт
6.    Шилдэг Вэб хөгжүүлэгч 
7.    Онлайн худалдааны шилдэг сайт
8.    Зар сурталчилгааны шилдэг сайт 
9.    Шилдэг “Start up” төсөл
10.    Төрийн байгууллагын шилдэг сайт
11.    Орон нутгийн шилдэг сайт
12.    Шилдэг Дебют сайт 
13.    Шилдэг жиргээч
14.    Шилдэг Facebook цахим  хуудас зэрэг номинациар  шилдгүүдээ тодруулж, цом, өргөмжлөл гардуулах юм.
 
Мөн үүний зэрэгцээ
 
1.    Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Бүтээн байгуулалт
2.    Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Үйлдвэр
3.    Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Хөрөнгө оруулагч
4.    Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Улстөрч
5.    Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгч нарыг тодруулж, алдаршуулах юм байна.
 
“Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа  энэ сарын 28-ны өдөр 14 цагаас Улсын драмын эрдмийн театрт болно.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших