.jpg)
Энэ бол Гашуун-Сухайт дахь 120 км урт сунаж байсан нүүрсний тээврийн дарааллыг 49 км болгож бууруулсны дараахь ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэний инээмсэглэл гэнэ. Сайн ажиглавал Б.Хурцын инээмсэглэлтэй төстэй ч юм шиг ... Албаны мэдээнд “...Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийнхөн хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэн, нүүрс ачилтыг тодорхой хугацаанд зогсоогоод байгаа. Энэ хүрээнд нүүрс тээвэрлэсэн автомашины цуваа өнөөдрийн байдлаар 49 км болж буурсан байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ..” хэмээн цацаж байна. Олон нийт энэ мэдээнд алга таших ёстой бололтой. Гэхдээ нүүрс ачилтыг нь зогсоосон юм чинь дараалал буурах нь мэдээж шүү дээ. Энэ бол хоёр хоёрын дөрөв гэдэг шиг л зүйл. Ингэж бууруул гэвэл долоон буудлын Должин эмээ ч чадна. Одоо 49-хон км үлдсэн дараалал хэд хоногийн дараа бүр хоосон болно. Уг нь тэр үед л магтуулбал илүү их оноо авах байсан ч дэндүү яарчихлаа. Харин дараа нь яах вэ гэдэг л чухал байна. Ахиад ачиж таарна. Ачиж эхлэсний дараа дараалал сунасаар ахиад 100 км уртасна. Тэр үед нь хоёр сайд баахан машин баахан камер дагуулж ахиж Гашуунсухайтад очиж дахин ачилтыг зогсоох уу ... Өдгөө дараагийн ачилтанд багтахын тулд нүүрс тээвэрлэгчид компаниудын дунд маш ширүүн өрсөлдөөн дэгдэж хэрүүл тэмцэл бас авлигал хээл хахууль өрнөнө. Хотын сайд дарга нар үүнийг л хүлээж алгаа үрчиж суугаа гэх хардлага яах аргагүй төрж байна. Энэ Засгийн газар асуудлынхаа голыг олж барихгүй жорлон тойрч гороолсоор л явна. Ерөнхий сайд нь утааны уг үндэстэй биш харин утааны үр дагавартай тэмцэж байна. Тэгвэл УУХҮ, ЗТЖ-ийн сайд нь дараалал үүсгэдэг шалтгаантай биш харин дараалалтай л тэмцээд байх юм.
НУУЦ.мн