Нууц мэдээллийн уурхай

Ерөнхий сайдын ажлын алба нүүрсийг ПОРТЕРООР л хэмждэг

Нийтэлсэн: 2017-12-20 00:33:30

 

Адуу нь хонхор дүүргэж байвал бүрэн гэж үздэг баяны тухай үлгэр байдаг. Энэ нь асуудлын гүнд нь ордоггүй, бүдүүн тоймоор хэмждэг, барагцаагаар ярьдаг хүний жишээ  юм. Утааны уг үндэстэй нь биш үр дагавартай нь тэмцэж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн л барагцаагаар л ярьж байна.  Ерөнхий сайдын тушаалаар 113 ширхэг уурын зуухыг буулгажээ. Эдгээр уурын зуух нь жилд 40 мянган ширхэг портер машин нүүрс түлдэг байжээ.  Уг нь манай улс куб.метр, тонн гэдэг хэмжүүртэй атал Ерөнхий сайдын ажлын алба портер гэдэг машиныг албан ёсны хэмжигдэхүүний нэгжээр авсан байна.  Үүнээс үзэхэд хотод байгаа уурын зуухнуудын жилийн хэрэглээний нүүрсний тонн хэмжээний бодит тооцоо судалгаа Ерөнхий сайдад алга. Ер нь гэр хорооллын жилийн хэрэглээний нүүрсний нарийн тоог мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Дүүргийнхэн барагцаалаад нийтдээ 40 мянган  ширхэг портер нүүрс түлдэг гэснийг  ажлын алба нь уухайн тас шүүрэн авч тэр чигээр нь нийтэд зарлаж сууна. Утаатай нарийн судалгаа, тооцоотой тэмцэх учиртай. Тооцоо судалгаагүй муйхраар хандвал дундаас нь шамшигдуулах боломж нээгддэг.  Алдарт “Цэвэр агаар” сан ингэж л  хулгайны үүр болсон. Тэгээд ч Ерөнхий сайдын ажлын алба портероор барагцаалдаг нүүрс зардаг захынхан биш тул төрийн албаны соёлтой ажиллах учиртай. Олон нийт  Ерөнхий сайдыг гэр хорооллоор явж уурын зуух хаалгах биш харин ТЭЦ-5-ыг бариулахыг шаардаж  байна.  Уурын зуух хаах нь дүүргийн Засаг даргын ажил.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших