.jpg)
ИА "Беломорканал"-д мэдээлснээр өнгөрсөн 4-р сард Оросын цэргийн прокурорд Северодвинскийн гарнизоны байлдагчдаас ирсэн 24 хуудас гомдлын дагуу хошууч И-д эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гомдолд дурдсанаар хошууч цэргүүдийг бэлгийн шинж чанартайгаар ялгаварлан гадуурхдаг, дарамталдаг байжээ. Нэгэн өргөдөлд дурдсанаар хошууч 4-р сарын 14-нд оройн тооллогы дараа цэргүүдийг 0 хувцастай жагсахыг тушаажээ. Энэ нь эхээс төрсөн биеэрээ зогсоно гэсэн үг аж. Салаа нүцгэнээр жагсахад хошууч байлдагч Г-г дуудан гаргаж цэргүүдийн бэлэг эрхтний уртыг шугмаар хэмжихийг тушаажээ. Ингээд хамгийн урт эрхтэнтэй цэргийг унтуулаад бусдаар нь шөнийн 04 цаг хүртэл тактикийн онолын бэлтгэл хийлгэсэн байна. Дараагийн долоо хоногт мөн л 0 хувцастай жагсах тушаал буулгажээ. Энэ удаад цэргүүдийг эрхтнээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгч уртыг нь хэмжүүлжээ. Ингээд мөн л хамгийн урт эрхтэнтэй цэргийг бүтэн өдөр хичээл бэлтгэлээс чөлөөлж бусдаар нь шөний турш бэлтгэл хийлгэсэн гэнэ. Саяхан хошуучийн хэргийг шүүхээр оруулж хоёр жилийн хорих ял оноожээ.
NUUTS.mn