.jpg)
УИХ-ын хаалттай хуралдаанаар Б.Хурцыг элчин сайдад томилсоны дараа Ц.Нямдорж маш ууртай хуралдааны танхимаас гарч ирсэн. Гарч ирээд хоёр зүйл ярилаа. Эхэнд нь ийм томилгоо хийсэн УИХ ичих цаг ирнэ гэв. Ирээдүй цагт болох үйл явдлын тухай зөгнөсөн нь зүгээр л өөрийн бухимдлын түвшинг олон нийтэд харуулах гэсэн заль байсан. Өдгөө Б.Хурцыг эсэргүүцэх шүүмжлэх тусам олон нийтэд таалагдана гэдгийг хашир улстөрч мэдэж байгаа. Гэхдээ энэ томилгооны эхлэлийг тавьсан Засгийн хуралдаан дээр өөрөө огт эсэргүүцээгүй хүн. Б.Хурцыг Засгийн газрын хуралдаанаас элчин сайдад томилсон агаад Ц.Нямдорж таг дуугай сууж байгаад гарч ирсэн. Харин одоо эсэргүүцэгчийн дүр эсгэж байна. Бүр буруутныг нь УИХ-ын дарга М.Энхболд хэмээн зарлав. Сайдтан томилгоо хийгдсэн шалтгааныг Их хурлын даргаас асуу хэмээн камерийн өмнө зандарсан. Энэ нь Засгийн газрын хуралдаанаас нэр дэвшүүлсэн бурууг Их хуралд тохох гэсэн арга нь юм. Гэхдээ буруутныг зарлах гэж байгаад намын дотоод тохироогоо зөрчсөн хэмээн намын удирдлагадаа зэмлүүлсэн байна. Саяхан болж өнгөрсөн намын их хурлаар УИХ дахь 33, 32 –ын бүлэг эвлэрэлийн гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор У.Хүрэлсүхийн бүлэг эсрэг талын өмнөх хэргийг сөхөхгүй гэсэн бол 32-ын бүлэг Засгийн газраар оролдохгүй гэж амласан. Үүний баталгаа нь Ерөнхий сайд Ж.Мөнхбат хоёр бие биенээсээ уучлал гуйсан жүжиг байсан. Ж.Мөнхбат намын гишүүдээсээ учлал гуйж харин хэрэлдсэн хүнээсээ уучлал гуйгаагүй. Харин У.Хүрэлсүх намын гишүүдээсээ ч дүү Мөнхбатаасаа ч уучлал гуйсан. Мөн нүүрсний хэргийг ухсангүй, Ж.Мөнхбатын томилгоонуудаар оролдоогүй. Гэтэл Ц.Нямдорж энэ гэрээг зөрчиж УИХ-ын даргыг буруутнаар зарлаж бүр огцруулах тухай мэдэгдлээ. Энэ нь 32-ын бүлгийн дургүйг хүргэжээ. Тэд даргаа ингэж доромжлуулахыг хараад суух хүмүүс биш. Хэрвээ УИХ-ын даргыг огцруулах гэвэл түүнээс өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах ажиллагаа босож ирэх аюултай.
НУУЦ.мн